Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Умард Солонгост хүнийг галаар шүршиж цаазалжээ
Умард Солонгост  төрийн албаны  түшмэл, тэдний гэр бүлийн 1200 хүнийг цаазалж, засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт илгээхээр шийдвэрлэсэн байна. Төр, засаг, армийн 2000 албан тушаалтныг Ким Чен Уны авга ах Чан Сон Тхэкийн хамсаатан гэж буруутгаж байгаа юм. Санкей сонинд бичсэнээр бол “Чан Сон Тхэкийн шууд тушаалыг биелүүлж байсан энэ 200 хүнийг Кан Коны цэргийн академийн буудлагын талбайд төрийн өндөр албан тушаалтнуудын нүдэн дээр буудаж цаазлах юм байна”. Ийн хэлмэгдүүлэх өргөн хүрээтэй ажлын эхлэл болж бөөнөөр хорих лагериудыг өргөтгөх ажил хийж байгаа гэнэ. Өмнөд Солонгосын “Чосон ильбо” сонинд бичсэнээр бол Чан Сон Тхэкийн 11 орлогчийг хэдийнээ цаазалжээ. Тэдний нэгийг нь бүр амьдаар нь галаар шүршигчээр шатааж цаазалсан байна. Түүнийг Олон нийтийн аюулгүй байдал сахиулах яамны  тусгай салааг өөрийн хувийн хамгаалалтын алба болгон хувиргаж, энэ нь удирдагч Ким Чен Уны хувийн хамгаалалтын түвшинд хүртэл өсгөсний нь төлөө ийм цааз сонгон цээрлүүлжээ.
Мөн БНАСАУ-ыг удирдагчийн авгын эгч, өмнө нь Кубад элчин сайдаар сууж асан түүний гэр бүлийн хүнийг цаазалсан юм.
Ийм их хэлмэгдүүлэл явуулсны дараагаар БНАСАУ-д албан тушаалын наймаа газар авч байгаа хэмээн Японы сэтгүүлчид бичиж байна. Тэдний бичиж байгаагаар бол Ардын армийн албан тушаал гэхэд л 5-20 мянган ам.доллар, хөдөө мужийн түшмэлийн албан тушаал гэхэд л 800 орчим ам.доллар хүрч байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
mongold ded said 200 saia tugrug, said iumuu ih hyrliin gishyynii syydal 1 terbum tigriugiin hanshtai
Хамгийн их уншсан