Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Гурав дахь Ерөнхийлөгч төрөх үү
АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Флорида мужийн захирагч асан Жеб Буш өрсөлдөх эсэхээ энэ онд шийднэ хэмээн мэдэгджээ. АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Герберт Бушийн хүү, 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн дүү Жеб Бушийг Ерөнхийлөгчийн сонгуульд хэзээ нэгэн цагт дэвшинэ гэдэг яриа таамаг эртнээс гарч байсан. Харин тэр яриа 2016 онд биеллээ олж магадгүй нь бололтой. Хэдийгээр Жеб Буш эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй ч аав, ахынхаа зам мөрөөр замнаж, Цагаан ордны төлөөх өрсөлдөөнд үзээд алдах өндөр магадлалтай байгаа тухай хэвлэлүүд бичиж байна.
Хэрэв түүнийг нэр дэвшвэл дэмжиж, хандив өргөх хүн ч олон байгаа бөгөөд эхнээсээ түүний туслахад хандаж байгаа гэнэ. Жеб Буш өрсөлдөхөөр шийдвэл сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших өндөр магадлалтай байгаа Хиллари Клинтонтой эхлээд хүч үзэх болно. Хоёулангийнх нь гэр бүлийн хүн Цагаан ордны эзэн байсны хувьд тэдний хооронд маш ширүүн тулаан өрнөх нь ойлгомжтой. Гэхдээ түүнээс өмнө тэд хоёулаа нэр дэвших болсноо албан ёсоор нийтэд мэдэгдэж, намынхаа дотоод сунгаанд ялах ёстой юм.



АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Флорида мужийн захирагч асан Жеб Буш өрсөлдөх эсэхээ энэ онд шийднэ хэмээн мэдэгджээ. АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Герберт Бушийн хүү, 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн дүү Жеб Бушийг Ерөнхийлөгчийн сонгуульд хэзээ нэгэн цагт дэвшинэ гэдэг яриа таамаг эртнээс гарч байсан. Харин тэр яриа 2016 онд биеллээ олж магадгүй нь бололтой. Хэдийгээр Жеб Буш эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй ч аав, ахынхаа зам мөрөөр замнаж, Цагаан ордны төлөөх өрсөлдөөнд үзээд алдах өндөр магадлалтай байгаа тухай хэвлэлүүд бичиж байна. Хэрэв түүнийг нэр дэвшвэл дэмжиж, хандив өргөх хүн ч олон байгаа бөгөөд эхнээсээ түүний туслахад хандаж байгаа гэнэ. Жеб Буш өрсөлдөхөөр шийдвэл сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших өндөр магадлалтай байгаа Хиллари Клинтонтой эхлээд хүч үзэх болно. Хоёулангийнх нь гэр бүлийн хүн Цагаан ордны эзэн байсны хувьд тэдний хооронд маш ширүүн тулаан өрнөх нь ойлгомжтой. Гэхдээ түүнээс өмнө тэд хоёулаа нэр дэвших болсноо албан ёсоор нийтэд мэдэгдэж, намынхаа дотоод сунгаанд ялах ёстой юм.




0 Сэтгэгдэл























