Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Харьковт терроризмын эсрэг ажиллагаа эхэллээ
Украины Харьков хотноо терроризмын эсрэг ажиллагаа эхлүүлж 70 хүнийг баривчиллаа хэмээн Украины ДЯЯ-ны сайд Арсен Аваков мэдэгдсэн байна.
“Харьковт терроризмын эсрэг ажиллагаа эхлүүлж хотын төв, метроны өртөөнүүдийг хаагаад байна. Үүнд нэг их тэвдэх хэрэггүй, ажиллагаа дуусмагц нээнэ. Харьковын мужийн захиргааны байрыг чөлөөлж, шөнө шатаасан хогнооос нь цэвэрлэлээ” гэж Аваковын  Facebook хуудсандаа тавьсан мэдээлэлд дурджээ. Тэр бас ажиллагааны үеэр галт эвсэг хэрэглээгүй гэдгийг бичсэн байна. Аваков бас Харьковын иргэдийг тайван байж, гудамж, метрог хаасанд тэвдэх хэрэггүй гэсэн байна.

Украины дорнод нутгийн хотуудад олон тооны жагсаал цуглаан болж цагдаагийнхантай мөргөлдөж байгаа юм. Украиныг холбооны улс болгох сонирхолтой хүмүүс Донецкийн ардын бүгд найрамдах улс гэдгийг зарласан бол Луганскт хууль сахиулах байгууллага өчигдөр байлдааны бэлэн байдал зарлаж хот руу орох замуудыг хаажээ. Хотод оросын талыг баримтлагчид жагсаал хийж хотын захиргааны байшинг эзлэн авсны дараа ийм арга хэмжээ авахад хүрсэн байна.
Харьков, Донецкт жагсагчид мөн Аюулаас хамгаалах байгууллагын байшинг эзэлсэн юм. Донецкт энэ жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөж аюулаас хамгаалах байгууллагын хаягийг авч хаясан байна. Жагсагчдыг тараахын тулд хууль сахиулагчид усаар шүршихэд хүрчээ.
Харьковт бол майданчууд, түүнийг эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан зэрэг болсон байна. Оросын талыг баримтлагчид хотын захиргааны байрыг дөрөвдүгээр сарын 6-нд эзэлж аваад маргааш нь Харьковын ардын бүгд найрамдах улс гэдгийг зарлахаар бүх нийтийн санал асуулга явуулна гэж зарлаад байгаа юм.
Украины эрх баригчид Харьков, Донецк, Луганскт оросын талыг баримтлагчид жагсаал цуглаан хийж, эмх замбараагүй байдал үүсгэж байгаатай холбогдуулан тусгай тасгийн нэмэлт хүч илгээсэн байна. Энэ тухай Украины ДЯЯ-ны сайд Арсен Аваков оросын “Тавдугаар суваг” телевизэд яриа өгөхдөө мэдэгджээ.
Үүнтэй зэрэгцээд нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжаас авсан хэмээн РИА Новости агентлаг бас нэг мэдээлэл дамжуулсан байна. Энд Украины эрх баригчид энэ хотууд руу дотоодын цэргийн салаа, барууны хүчний дайчдаас бүрдсэн Үндэсний гвардийн бас нэг салаа, украины ДЯЯ-ны “Сокол” тусгай тасгийн хувцас өмссөн хувийн хамгаалалтын Blackwater компанийн отрядыг илгээсэн гэж мэдээлжээ. Гэхдээ энэ мэдээллийг албан ёсоор хэн ч баталгаажуулаагүй байна. Blackwater буюу өнөөдөр Academi нэртэй болсон хамгаалалтын энэ алба нь 1997 онд АНУ-д үндэслэгдсэн, хувийн хамгаалатын томоохон компани юм. Эдний дайчид Ирак, Афганистанд дайтаж явсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан