Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Америкт алан хядагчийг баривчилжээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо радио удирдлагатай онгоц ашиглан цуврал алан хядах ажиллагаа хийхээр зэхэж байсан Марокко гаралтай 27 настай залууг баривчилсан тухай “CBS” телевиз мэдээллээ. Яг ямар байгууламж руу алан хядах дайралт хийх гэж байсныг эрх баригчид тодруулаагүй ч мэдээллийн хэрэгслүүд Коннектикут мужид байрладаг холбооны Засгийн газрын мэдлийн байр гэжээ.
Алан хядах ажиллагаанд бэлдэж байсан Эль Мехди Семлали Фахти гэгч Мөрдөх товчооны нууц ажилтанд өөрийн төлөвлөгөөний талаар ярьсны дараа ийнхүү баригджээ.
Мөрдөх товчооны нууц ажилтанд ярихдаа Фахти алан хядах ажиллагаа явуулахад шаардлагатай бүх техник хэрэгсэл, тэсрэх бодисыг Мексикийн хил орчмоос худалдан авна, шаардлагатай хөрөнгийг нууцаар хар тамхи зарж олох тухайгаа дэлгэрэнгүй өгүүлсэн аж.
Энэ хэргийг хариуцсан шүүгч нь улсын яллагчдын хүсэлтийг ёсоор болгож барьцаалан суллагдах боломжгүйгээр түр хорих тушаал гаргаж. Мөн Фахтийг шүүхээс алан хядах ажиллагаа бэлдсэн төдийгүй цагаачлалын горимыг зөрчиж, оюутны визийн хугацаа дууссаны дараа долоон жилийн турш Америкт хууль бусаар амьдарсан гэж буруутгажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан