Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“Universe best songs-2014” наадмын гала тоглолт маргааш болно

“UBS” телевизээс 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй “Universe best songs-2014” наадмын шилдэг 18 оролцогч шалгарсан бөгөөд тэд маргааш гала тоглолтоо хийж, Гран-При шагналтнаа тодруулах нь ээ.

   “Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриан дор 3 сарын турш зохион байгуулагдаж байгаа “Universe best songs-2014” наадамд Монголын төдийгүй олон орны дуулах авьяастай 600 гаруй авьяастан өрсөлдөж, шилдэг 18 оролцогчийг тодруулаад байна. Зорилго бүхий мөрөөдлийнхөө төлөө ухаалаг алхам хийхийг уриалсан “Universe best songs-2014” наадмын шилдгүүд урлагийн анхны тайзнаа гарч, Гран-При шагналын төлөө хүчтэй өрсөлдөх гэж байна. Тэдний хэн нь хамгийн тод гэрэлтэж, авьяасаараа гялалзах бол гэсэн тааврын хариуг уншигч та маргааш хамтдаа тайлж болно. Өөрөөр хэлбэл 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 15:00 цагт “UB palace”-ийн концертын их танхимд “Universe best songs-2014” наадмын Гала тоглолт, Гран при шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.

   Шилдгүүдийн хамгийн хүчтэй дуулалт, хамгийн сонирхолтой үзүүлбэрийг сэтгэл догдлон үзэхийг хүсвэл та энэ урилгыг хүлээн аваарай. Гала тоглолтын үеэр энэ жилийн шилдэг 18 оролцогч үзэгчидтэйгээ анх удаа нүүр тулан уулзаж, танилцаж, шийдвэрлэх шатандаа бэлдсэн шилдэг дуунуудаа амьдаар дуулж сонирхуулах болно.

   Монголын дуунд дуртай үзэгчдийг энэ хаврын туршид байлдан дагуулж, дэлгэцийнх нь өмнө уясан “Universe best songs-2014” наадмын гала тоглолтонд уншигч таныг хүрэлцэн ирж, дэмжиж буй оролцогчдоо халуун алга ташилтаараа урам өгөхийг урьж байна. Тэд энэ үдэш хөгжмийн эгшиг, хэмнэлээр өөрийгөө илэрхийлж, жинхэнэ урлагийн төлөөх хатуу тэмцэлд бэлэн гэдгээ харуулах болно. Тоглолтын тасалбарыг “UBS” телевизийн байр, “UB PALACE”-ийн кассаар борлуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 19-51, 7014-0434, 9999-9074, 9909-0156, 9920-7273 дугаарын утаснаас лавлана уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан