Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Өвөрмонголын соёлын өдрүүд болно
Өвөрмонголын ардын Засгийн газрын төлөөлөгчид Архангай аймагт хоёр өдрийн албан айлчлал хийлээ.
ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны гадаад суртал ухуулгын газрын дарга Баяржаргал, мөн хэвлэл мэдээллийн албаны гадаад харилцааны дэд дарга Рень Ли хуа тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалын зорилго нь ирэх зургадугаар сард Өвөрмонголын соёлын өдрүүдийг Архангай аймагт зохион байгуулах цаашдаа нийгмийн салбарт хамтарч ажиллах боломжийг судлахаар иржээ. Өвөрмонголын соёлын өдрүүдийг өмнө нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод зохион байгуулж байсан бөгөөд энэ удаа хөдөө орон нутгаас анх удаа Архангай аймагт болох юм. Архангай аймгийн Засаг даргаар ахлуулсан баг өнгөрсөн гуравдугаар сард мөн Хөх хотод албан айлчлал хийж, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах санал солилцсоныг төлөөлөгчид дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Зургадугаар сарын 20-25-нд зохион байгуулахаар төлөвлөсөн соёлын өдрүүдээр Өвөрмонголын ардын анагаах ухааны эмч мэргэжилтнүүд ирж үнэ төлбөргүй эмчилгээ оношилгоо хийх бөгөөд, гэрэл зургийн үзэсгэлэн, номын баяр зэрэг арга хэмжээ зохион байгуулна.

0 Сэтгэгдэл