Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Хроватад 30 хуягт үнэгүй нийлүүлэв
АНУ-ын Засгийн газар Хроватын армид гар хийцийн тэсрэх бодисын дэлбэрэлтийн эсрэг тусгай хамгаалт бүхий 30 ширхэг “Navistar MaxxPro” хуягт машин үнэ төлбөргүй өгсөн байна. Америкийн Батлан хамгаалах яам байлдааны зориулалттай эд, хэрэгслийн илүүдлийг арилгах хөтөлбөрийн дагуу энэ нийлүүлэлтийг хийжээ.
2002 оноос эхлэн Афганистанд 10 гаруй жил байлдааны ажиллагаа явуулах хугацаанд Америкийн асар их хэмжээний хуягт техник, машин  хуримтлагдсан. Энэ жил Афганистанаас цэргээ бүрэн гаргаж дуусахтай холбогдуулж, тэр олон мянган машин тээвэрлэх, хадгалахтай холбоотой асуудал тулгарсан тухай манай сонин мэдээлж байсныг уншигч та санаж байгаа байх. Бүгдийг тээвэрлэн гаргаж, хадгалахад хэт их хөрөнгө шаардлагатай болсон юм. Иймд америкчууд илүүдэл хуягт машинуудаа найрсаг харилцаатай улсуудад боломжийн үнээр худалдаж авах санал тавьсан ч худалдан авагч гарч ирэхгүй байсан. Тиймээс найрсаг харилцаатай байх нь чухал гэж үзсэн Хорват гэх мэт улсуудад үнэгүй нийлүүлж эхэлсэн бололтой.Америкчууд Хроватын Батлан хамгаалах яаманд нийт 212 хуягт машин үнэгүй нийлүүлэх талаар өнгөрсөн оны эхээр тохиролцоонд хүрсэн аж. Тохиролцооны дагуу хуягт машиныг нэмэлт засвар, үйлчилгээ хийхийг шаардалгүйгээр байгаа чигээр нь авна. Мөн машиныг тээвэрлэх, засварлахтай холбоотой бүх зардлыг Хрорватын Батлан хамгаалах яам даах гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан