Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
“ Нисдэг” автомашин

Дэлхий нийтээрээ экологио, хүрээлэн буй орчноо хамгаалах талаар ярих боллоо. Бүх л шинэ бүтээгдэхүүнийг байгальд ээлтэй гэсэн нэрийн дор үйлдвэрлэхийг хичээж томоохон үйлдвэрүүд шинэ технологийн хойноос хөөцөлдөж байна. Жишээ нь, хүрээлэн буй орчин, агаарыг бохирдуулах гол эх үүсвэрийн нэг нь машин гэдэг Тэгэхээр машин үйлдвэрлэгчид экомашин буюу хий, цахилгаанаар ажилладаг машин үйлдвэрлэхэд бүхий л анхаарлаа хандуулж байна. Ирэх мягмар гариг буюу энэ сарын 13-нд Германы Франкфурт хотноо болох олон улсын авто үзэсгэлэнд Э-машин үйлдвэрлэгчид шинэ технологи, шинэ бүтээгдэхүүнээ дэлхий нийтэд танилцуулах нь. Хамгийн хүчтэй, хурдтай хөдөлгүүр, экологид хоргүй байх техникийн шийдэл, хамгийн хөнгөн, ухаант машин систем гээд эко машин үйлдвэрлэгчид дор бүрээ хамгийн хамгийн шилдэг технологи үйлдвэрлэхийг хичээж байна. Гэхдээ энэ удаагийн үзэсгэлэнд оролцох компаниуд бүтээгдэхүүнийхээ загварт ихээр анхаарал тавьж байгаа гэнэ. Хурдтай хүчтэй гэдгийг илтгэх онгоцны хэлбэр бүхий загвар эко автомашинд зонхилох байр суурь эзлэх нь. Энэхүү дөрвөн хүний суудал бүхий автомашин нь өвөрмөц хаалганы дизайнтай. Гэхдээ энэ нь энгийн хэрэглээнд оновчтой шийдэл гэж хэрэглэгчид төдийлэн дэмжиж хүлээж авахгүй байгаа аж. Жишээ нь бороотой үед машины хаалга ингэж онгойхоор дотор нь суугаа хүмүүсийг наад зах нь шалба норгож, цастай үед дааруулах гэнэ.

0 Сэтгэгдэл