Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Орос баллистик пуужингаа шалгав
Украйны асуудлаас болж Орос ба Өрнөдийн харилцаа тун таагүй болоод байгаа. Ийм үед хоёр тал шууд бие биедээ заналхийлэхгүй ч янз бүрийн хээрийн сургууль энд тэнд хийх болсон. Ойрын хугацаанд ахин хээрийн сургууль хийнэ гэдгээ мэдэгдсан. Ийм нөхцөлд Орос тив алгасан нисэгч РС-24 “Ярс” баллистик пуужингаа туршин үзсэнд гайхах зүйлгүй. Оросын нутаг дээрх Плесецк сансрын буудлаас харвасан пуужин 6000 км зам туулын Камчаткийн хойг дээрх Кура туршилтын бааз дахь байг амжилттай оножээ.
“Ярс” пуужин нь Зөвлөлт задарсны дараагаар ОХУ-д бүтээгдсэн баллистик пуужин бөгөөд тонн гаруй жинтэй, тус бүр өөрийн гэсэн байтай олон салдаг цөмийн цэнэгт хошуу тээн 11 мянган км-ийн алс дахь байг 100 метрийн оновчтойгоор онох чадвартай зэвсэг юм.
Оросууд энэ туршилтыг үйлдвэрлэгчийн гаргасан баталгааг шалгасан төдий гэж байгаа ч тун удахгүй явагдах гэж байгаа Украйн ба НАТО-ийн хамтарсан хээрийн сургуулийг урьдсан анхааруулга байхыг үгүйсгэх аргагүй.
Украйны асуудлаас болж Орос ба Өрнөдийн харилцаа тун таагүй болоод байгаа. Ийм үед хоёр тал шууд бие биедээ заналхийлэхгүй ч янз бүрийн хээрийн сургууль энд тэнд хийх болсон. Ойрын хугацаанд ахин хээрийн сургууль хийнэ гэдгээ мэдэгдсан. Ийм нөхцөлд Орос тив алгасан нисэгч РС-24 “Ярс” баллистик пуужингаа туршин үзсэнд гайхах зүйлгүй. Оросын нутаг дээрх Плесецк сансрын буудлаас харвасан пуужин 6000 км зам туулын Камчаткийн хойг дээрх Кура туршилтын бааз дахь байг амжилттай оножээ. “Ярс” пуужин нь Зөвлөлт задарсны дараагаар ОХУ-д бүтээгдсэн баллистик пуужин бөгөөд тонн гаруй жинтэй, тус бүр өөрийн гэсэн байтай олон салдаг цөмийн цэнэгт хошуу тээн 11 мянган км-ийн алс дахь байг 100 метрийн оновчтойгоор онох чадвартай зэвсэг юм.
Оросууд энэ туршилтыг үйлдвэрлэгчийн гаргасан баталгааг шалгасан төдий гэж байгаа ч тун удахгүй явагдах гэж байгаа Украйн ба НАТО-ийн хамтарсан хээрийн сургуулийг урьдсан анхааруулга байхыг үгүйсгэх аргагүй.
0 Сэтгэгдэл























