Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Хятадад шатдаг хий нийлүүлж магадгүй
ОХУ-ын шадар сайд А.Дворкович ойрын хугацаанд Хятадад шатдаг хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах тухай Засгийн газрын хуралдаан дээр мэдэгджээ. Оросууд Хятад руу шатдаг хий экспортлох гэрээг 10 жилийн турш хийж байгаа юм. Нийлүүлэх үнийн асуудал дээр тохиролцоонд хүрч чадахгүй байснаас ийм олон жил болжээ. Оросууд Европт зардагтай адил эсвэл ойролцоо үнээр шатдаг хийгээ зарахыг хүсч байгаа. Харин Хятад үүнээс хавьгүй хямдаар авахыг санал тавьсан аж. Хоёр тал үнийн тохиролцоонд хүрэх гэж дахиад хэдэн жил хэлэлцэх байсан ч Украйнд болсон үйл явдал Оросыг тодорхой хэмжээгээр буулт хийхэд хүргэсэн бололтой. Украйны асуудлаас болж Европын холбоо, АНУ Оросын эсрэг эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээ аваад байгаа билээ. Яваандаа Өрнөд Европ Оросоос шатдаг хий авахаа бүрэн зогсоох тухай яриа гарч эхэлсэн. Гэтэл Оросын шатдаг хийн үндсэн худалдан авагч нь Өрнөд Европ. Иймд аргагүйн эрхэнд шатдаг хийг зарах шинэ зах зээл яаралтай хайх шаардлага гарч ирсэн юм.
Хоёр тал тавдугаар сарын эхээр гэрээнд гарын үсэг зурах бололтой. Гарын үсэг зурж баталгаажвал Орос 2015 оноос эхлэн манай урд хөршид жил болгон 38 тэрбум шоо метр шатдаг хий нийлүүлж эхэлнэ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан