Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
“Боко Харам” 100 гаруй хүүхэд барьцаалжээ
Нигерид лалын шашны хэт явцуу үзэлт “Боко Харам” бү­лэглэлийн зэвсэгт дайчид Борно мужийн Чибо­ко суурингийн  сургуу­лийн охидын дотуур байр руу дайрч 100 гаруй хүүхдийг барьцаалсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Цөөн тооны охид азаар нуугдаж эсэн мэнд мултарч гэртээ ирээд бүгдийг ярьжээ. Гэрч нарын  мэдүүлснээр жилийн эцсийн шалгалт өгч байсан сургуулийг цэргийнхэн хамгаалсан ч зэвсэгт дайчид тэднийг ядах юмгүй дарсан аж. Яг энэ өдөр Нигерийн нийслэл Абужад дэлбэрэлт болж 75 хүн амиа алджээ.

“Боко Харам” бүлэглэл нь 2002 оноос өдгөө хүртэл эрх баригчдыг дэмжиж, тэдний үзэл бодлыг нь дэмждэггүй жирийн иргэдийн эсрэг хайр найргүй цус асгаруулж байгаа. Тус бүлэглэл өрнөдийн гэсэн юм болгоныг эсэргүүцэн үзэн яддаг бөгөөд Нигерийг лалын шашны шариатын хуулийг дагадаг шинэ улс болгох зорилготой. Жишээлэхэд, европ маягийн боловсрол эзэмших, эмэгтэйчүүд сургуульд сурах, эмнэлэгт эмчлүүлэх, зурагт үзэх, дуу сонсох гээд өрнөдийн гэж болохоор юм болгоныг үзэн ядаж үгүйсгэдэг. Тиймээс, сургууль, эмнэлэг рүү дайрах нь элбэг.

Нигери улсын Ерөнхийлөгч Гудлак Жонатан 2009 онд “Боко Харам” бүлэглэлийн зэвсэгт дайчид хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гурван мужид онц байдал зарлан, тэдний эсрэг армийн анги нэгтгэлүүдийг ашиглаж эхэлсэн ч одоо хүртэл бүрэн дарж чадаагүй л байна. 2002 оноос хойш энэ бүлэглэлийн алан хядагчдын гарт 4000 гаруй энгийн номхон иргэд амиа алдаж, 500 мянга гаруй хүн орон гэрээ орхин аюулгүй мужууд рүү дүрвэжээ.
Нигерийн эрх баригчид олон жилийн турш үргэлжилж байгаа партизаны дайныг зогсоохын тулд “Боко Харам” бүлэглэлийн удирдлагатай хэлэлцээр хийх гэж удаа дараа оролдож байсан ч амжилтад хүрээгүй.
Нигери нь Африк тив дэх газрын тосны хамгийн том экспортлогч. Энэ оны дөрөвдүгээр сард ДНБ-ий хэмжээ нь 509,9 тэрбум ам.долларт хүрснээр Өмнөд Африкаас түрүүлж тивийнхээ хамгийн том эдийн засагтай улс болсон юм.
0 Сэтгэгдэл
Лалын шашиныг газрын хөрснөөс арчвал таарна
Хамгийн их уншсан