Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Д.Ихбаяр:Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас төсөл гүйцэтгэгч компани барилгаа эхлүүл
ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа
Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв
Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
“Дакар 2026” залуучуудын олимпын эрх авсан тамирчидтай уулзлаа
Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Усан онгоцны ослоос 290 шахам хүн сураггүй байна
Өмнөд Солонгост осолдож живсэн усан онгоцны 290 зорчигчийг одоо хүртэл аварч чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, 475 зорчигчтой Жэжүг зорьж явсан усан онгоцны зорчигчдын тэн хагасаас илүү нь сураггүй хэмээн бүртгэгдээд байгаа юм. Осол гарсны дараахан Өмнөд Солонгосын албаныхан зорчигчдын дийлэнхийг аварсан хэмээн мэдэгдэж байсан ч энэ ташаа болж таарч, онгоцонд явсан нийт хүний тоог ч хэдэнтээ буруу мэдээлсэн. Эцэст нь, зорчигчдыг онгоцонд суулгах үеийн дүрс бичлэгийг үзэж байж 475 хүн явж байж гэдгийг тогтоосон. Үүнээс хамгийн сүүлийн үеийн мэдээллээр есөн хүн амь үрэгдэж, 287 нь уснаас, онгоцноос гаргаж авч чадаагүй байна.
Онгоцны зорчигчдын дийлэнх буюу 325 нь Ансан дахь Данвоны ахлах сургуулийн 16-17 насны сурагчид байжээ. Тэд сургуулийн амралтаараа Жэжү арал руу зугаалахаар явж байсан юм.

Мягмар гарагийн орой Инчоноос гарсан онгоц өчигдөр өглөө 9 цагийн үед Өмнөд Жеолла аймгийн Бионпун арлаас 1,8 милийн зайтай осолдсон. Онгоц живэхээсээ өмнө нэг зүйл хүчтэй мөргөх шиг түсхийсэн чимээ гараад удалгүй савлан чичирч эхэлсэн хэмээн амь аврагдсан зорчигчид ярьжээ. Онгоц замд гарах үед шөнийн цагаар манан ихтэй байсан учраас удаан явж, Жэжүд очих ёстой хуваарьт цагаасаа гурван цагаар хоцорч явжээ. Тиймээс осол болох өглөө онгоцыг хурдтай явах үүрэг удирдлагаас өгсөн байж. Ингэж явахдаа далайн хад, чулуу мөргөсөн гэж үзэж байгаа юм.

9825 тонны жинтэй, 900 хүний багтаамжтай усан онгоцонд аврах хантааз хангалттай байсан учраас зорчигчдын дийлэнхийг аварсан хэмээн албаныхан эхэн үедээ мэдэгдэж байсан ч аврах хантааз олж авч чадалгүй далай руу үсэрсэн хүмүүс ч цөөнгүй байжээ. Ослын газар эхний аврагчид хоёр цагийн дараа ирэхэд зарим зорчигч далай руу үсэрч амь гарсан байна. Учир нь, аврагчдыг ирэхэд онгоц аль хэдийнэ 45 хэм хазайсан бөгөөд удалгүй 90 хэм болж улам хүчтэй живж эхэлсэн байна.
Онгоц аль хэдийнэ живчихээд байхад зорчигчдыг ямар ч хөдөлгөөн хийж болохгүй, онгоцноос үсэрч болохгүй хэмээн суулгаж байсан хэмээн гэрчүүд ярьжээ.


СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179 СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179
Өмнөд Солонгост осолдож живсэн усан онгоцны 290 зорчигчийг одоо хүртэл аварч чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, 475 зорчигчтой Жэжүг зорьж явсан усан онгоцны зорчигчдын тэн хагасаас илүү нь сураггүй хэмээн бүртгэгдээд байгаа юм. Осол гарсны дараахан Өмнөд Солонгосын албаныхан зорчигчдын дийлэнхийг аварсан хэмээн мэдэгдэж байсан ч энэ ташаа болж таарч, онгоцонд явсан нийт хүний тоог ч хэдэнтээ буруу мэдээлсэн. Эцэст нь, зорчигчдыг онгоцонд суулгах үеийн дүрс бичлэгийг үзэж байж 475 хүн явж байж гэдгийг тогтоосон. Үүнээс хамгийн сүүлийн үеийн мэдээллээр есөн хүн амь үрэгдэж, 287 нь уснаас, онгоцноос гаргаж авч чадаагүй байна. Онгоцны зорчигчдын дийлэнх буюу 325 нь Ансан дахь Данвоны ахлах сургуулийн 16-17 насны сурагчид байжээ. Тэд сургуулийн амралтаараа Жэжү арал руу зугаалахаар явж байсан юм.

Мягмар гарагийн орой Инчоноос гарсан онгоц өчигдөр өглөө 9 цагийн үед Өмнөд Жеолла аймгийн Бионпун арлаас 1,8 милийн зайтай осолдсон. Онгоц живэхээсээ өмнө нэг зүйл хүчтэй мөргөх шиг түсхийсэн чимээ гараад удалгүй савлан чичирч эхэлсэн хэмээн амь аврагдсан зорчигчид ярьжээ. Онгоц замд гарах үед шөнийн цагаар манан ихтэй байсан учраас удаан явж, Жэжүд очих ёстой хуваарьт цагаасаа гурван цагаар хоцорч явжээ. Тиймээс осол болох өглөө онгоцыг хурдтай явах үүрэг удирдлагаас өгсөн байж. Ингэж явахдаа далайн хад, чулуу мөргөсөн гэж үзэж байгаа юм.

9825 тонны жинтэй, 900 хүний багтаамжтай усан онгоцонд аврах хантааз хангалттай байсан учраас зорчигчдын дийлэнхийг аварсан хэмээн албаныхан эхэн үедээ мэдэгдэж байсан ч аврах хантааз олж авч чадалгүй далай руу үсэрсэн хүмүүс ч цөөнгүй байжээ. Ослын газар эхний аврагчид хоёр цагийн дараа ирэхэд зарим зорчигч далай руу үсэрч амь гарсан байна. Учир нь, аврагчдыг ирэхэд онгоц аль хэдийнэ 45 хэм хазайсан бөгөөд удалгүй 90 хэм болж улам хүчтэй живж эхэлсэн байна.
Онгоц аль хэдийнэ живчихээд байхад зорчигчдыг ямар ч хөдөлгөөн хийж болохгүй, онгоцноос үсэрч болохгүй хэмээн суулгаж байсан хэмээн гэрчүүд ярьжээ.



0 Сэтгэгдэл
2014.04.17
























