Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
“Universe Best Songs-2014” наадмын үе үеийн шилдгүүд өрсөлдөнө
“Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриан дор зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Universe Best Songs-2014” наадмын шилдгүүдийн анхдугаар их наадмыг зохион байгуулах гэж байна.
Наадамд үе үеийн шилдэг оролцогчид анх удаа нэгдэж, тус наадмын тайзнаа дахин дуулж, нөхөрсгөөр өрсөлдөнө.
Энэхүү наадмыг гадаад, монгол, дуэт дуу, гала тоглолт гэсэн үе шаттайгаар явуулах юм. Эхний шатны шалгаруулалтын зураг авалт энэ сарын 18-19-нд эхэлж удахгүй үзэгчдийн хүртээл болно. Шалгаруулалтын үеэр хасалт хийхгүй ч гуравдугаар шатнаас шилдгийн шилдэг 15 оролцогчийг тодруулж, Гала тоглолтод оролцох эрхтэй болно.
Нэгдүгээр байр Гран-При шагналтан ИБУИНВУ-д үнэ төлбөргүй нэг жил суралцах сургалтын төлбөр, оюутны визний хураамж, ном сурах бичиг, аялалын болон эрүүл мэндийн даатгал, байр, хоол, нислэгийн зардал, БНСУ-д “Korea Collage Media Art” урлагийн их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу 3,5 жил үнэ төлбөргүй суралцах эрх, байр, хоолны зардал болон ивээн тэтгэгчийн шагнал хүртэнэ.
Харин хоёрдугаар байрын эзэн ИБУИНВУ-д зургаан сар хэлний сургалтад үнэ төлбөргүй сурах эрх, сургалтын төлбөр, оюутны визний хураамж, ном сурах бичиг, аялалын болон эрүүл мэндийн даатгал, байр, хоол, нислэгийн зардал, БНСУ-д “Korea Collage Media Art” урлагийн их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу нэг жил үнэ төлбөргүй суралцах эрх, байр хоолны зардал, ивээн тэтгэгчийн шагнал гардах юм.
Гуравдугаар байр ИБУИНВУ-д гурван сар үнэ төлбөргүй хэлний сургалтад хамрагдах эрх, сургалтын төлбөр, оюутны визний хураамж, ном сурах бичиг, аялалын болон эрүүл мэндийн даатгал, байр, хоол, нислэгийн зардал, БНСУ-д “Korea Collage Media Art” урлагийн их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу зургаан сар үнэ төлбөргүй суралцах эрх, байр хоол, ивээн тэтгэгчийн шагнал гардана.
Сонирхуулахад, өнгөрсөн таван жилийн туршид үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж байсан хөтлөгч Э.Гантулга, П.Одгэрэл нар хөтлөн хүргэх бөгөөд шүүгч, ажиглагчид үндсэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.
“Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриан дор зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Universe Best Songs-2014” наадмын шилдгүүдийн анхдугаар их наадмыг зохион байгуулах гэж байна.Наадамд үе үеийн шилдэг оролцогчид анх удаа нэгдэж, тус наадмын тайзнаа дахин дуулж, нөхөрсгөөр өрсөлдөнө.

0 Сэтгэгдэл