Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Америкчууд танк эсэргүүцэгч пуужин өгчээ
Сирийн сөрөг хүчний дайчдад Америк ба Саудын Аравийн тусгай албад танк эсэргүүцэгч пуужин дамжуулж өгсөн тухай “Уолл Стрит Журнал” сонин мэдээлэв. Пуужинг гуравдугаар сарын эхээр Турк ба Иорданы хилээр дамжуулан Сирийн босогчдод нийлүүлсэн. Нийлүүлэхийн өмнө “BGM-71 Tow” танк эсэргүүцэгч пуужингийн систем ашиглах сургалтад босогчдыг хамруулсан байна. Гэхдээ америкчууд Сирийн сөрөг хүчний бүх бүлэглэлд ийм зэвсэг өгсөнгүй. Үйл ажиллагаа нь лалын хэт явцуурлаас ангид, илүү төвийг сахисан үзэл бодолтой гэж үздэг “Харакат Хазм” бүлэглэлийн дайчдад л 20 ширхэг пуужингийн систем өгчээ. Вашингтон дахь Сирийн босогчдын төлөөлөгч танк сөнөөгч пуужин нийлүүлж байгаа нь илүү хүчирхэг, оновчтой сүүлийн үеийн зэвсэг нийлүүлэх боломжийг тодруулах зорилготой туршилтынх гэж онцолжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Обама Саудын Арави руу өнгөрсөн сард айлчлах үед дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг унагах замаар Оросыг хашраасны хариуд Саудчуудын дэмждэг Сирийн босогчдод танк ба агаараас эсэргүүцэн хамгаалах зөөврийн системүүд олноор нийлүүлж, магадгүй тухай яригдаж байсан нь ийнхүү хэрэгжиж эхэлсэн бололтой. Башар Асад танк, нисдэг тэрэг, байлдааны онгоцоор босогчдоос илт давуу гэж босогчид удаа дараалан гомдоллож өрнөдийн ивээн тэтгэгчиддээ хандан танк, онгоцны эсрэг зэвсэг нийлүүлэхийг уриалж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан