Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байхыг үүрэг болголоо
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
В.Жириновский бие давхар сэтгүүлч эмэгтэйг гутаан доромжлов
Бодлогогүй үг яриа, этгээд хачин үйлдлээрээ зартай Оросын Төрийн Думын гишүүн Владимир Жириновский бие давхар эмэгтэйг гутаан доромжилсныхоо төлөө хуулийн хариуцлага хүлээх нь бололтой. Тэрээр өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр өөрөөс нь Украины хоригийн тухай асуусан сэтгүүлч бүсгүйд гэнэт уурсч, хоёр эрэгтэй туслахдаа “Энэ эмэгтэйг хүчирхийлээтэх” гэж хэлэхийг тэнд байсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн бүгд сонсчээ. Түүний энэ доромжлолд бухимдсан нэг эрэгтэй сэтгүүлч “Та яагаад хөл хүнд эмэгтэй рүү дайраад байгаа юм” гэхэд В.Жириновский болихын оронд харин ч бүр туслахуудаа түлхэн “Алив түүнийг бариад аваач, үнсээч” гэж шахаж байсан гэнэ. Энэ явдлыг нүдээр харсан сэтгүүлч бүсгүйчүүд бүгд В.Жириновскийг болиоч хэмээн шаардаж, нэгэн эмэгтэй “Та одоо юу хийгээд байгаа юм бэ.
Ямар гутамшигтай юм бэ” хэмээн хэлэхэд өөдөөс нь “Чи яагаад болиулах гэж оролдоод байгаа юм. Чи ижил хүйстэн юм уу. Эндээс гар” гээд нөгөө хөл хүнд эмэгтэйг “Чи жирэмсэн юм бол энд юу хийж яваа юм. Бидэнд эрүүл хүн хэрэгтэй. Жирэмсэн хүн ажил хийх ёсгүй. Гэртээ очоод хүүхдээ хар. Хараал идсэн ижил хүйстнүүд” хэмээн хашгичиж байжээ.

Төрийн Думын гишүүний энэ ёс бус ааш авир, бүдүүлэг доромжлолоос болоод сэтгэл санааны хямралд орсон сэтгүүлч бүсгүй эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байгаа аж. Тэрээр зургаан сартай жирэмсэн юм байна. Түүний ажилладаг “Russia Today” сонин В.Жириновскийн энэ гутамшигт үйлдлийн талаар мэдэгдэл гаргаж, үүнийх нь төлөө хуулиар авч болох бүхий л арга хэмжээг авахуулахын тулд шүүхэд гомдол гаргана хэмээн мэдэгджээ.
В.Жириновский энэ явдлын дараа телевизээр ярилцлага өгөхдөө "хэн нэгнийг гутаан доромжилсон бол хүлцэл өчье" хэмээн мэдэгдсэн ч энэ асуудал үүгээр дуусахгүй бололтой.



Бодлогогүй үг яриа, этгээд хачин үйлдлээрээ зартай Оросын Төрийн Думын гишүүн Владимир Жириновский бие давхар эмэгтэйг гутаан доромжилсныхоо төлөө хуулийн хариуцлага хүлээх нь бололтой. Тэрээр өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр өөрөөс нь Украины хоригийн тухай асуусан сэтгүүлч бүсгүйд гэнэт уурсч, хоёр эрэгтэй туслахдаа “Энэ эмэгтэйг хүчирхийлээтэх” гэж хэлэхийг тэнд байсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн бүгд сонсчээ. Түүний энэ доромжлолд бухимдсан нэг эрэгтэй сэтгүүлч “Та яагаад хөл хүнд эмэгтэй рүү дайраад байгаа юм” гэхэд В.Жириновский болихын оронд харин ч бүр туслахуудаа түлхэн “Алив түүнийг бариад аваач, үнсээч” гэж шахаж байсан гэнэ. Энэ явдлыг нүдээр харсан сэтгүүлч бүсгүйчүүд бүгд В.Жириновскийг болиоч хэмээн шаардаж, нэгэн эмэгтэй “Та одоо юу хийгээд байгаа юм бэ. Ямар гутамшигтай юм бэ” хэмээн хэлэхэд өөдөөс нь “Чи яагаад болиулах гэж оролдоод байгаа юм. Чи ижил хүйстэн юм уу. Эндээс гар” гээд нөгөө хөл хүнд эмэгтэйг “Чи жирэмсэн юм бол энд юу хийж яваа юм. Бидэнд эрүүл хүн хэрэгтэй. Жирэмсэн хүн ажил хийх ёсгүй. Гэртээ очоод хүүхдээ хар. Хараал идсэн ижил хүйстнүүд” хэмээн хашгичиж байжээ.

Төрийн Думын гишүүний энэ ёс бус ааш авир, бүдүүлэг доромжлолоос болоод сэтгэл санааны хямралд орсон сэтгүүлч бүсгүй эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байгаа аж. Тэрээр зургаан сартай жирэмсэн юм байна. Түүний ажилладаг “Russia Today” сонин В.Жириновскийн энэ гутамшигт үйлдлийн талаар мэдэгдэл гаргаж, үүнийх нь төлөө хуулиар авч болох бүхий л арга хэмжээг авахуулахын тулд шүүхэд гомдол гаргана хэмээн мэдэгджээ.
В.Жириновский энэ явдлын дараа телевизээр ярилцлага өгөхдөө "хэн нэгнийг гутаан доромжилсон бол хүлцэл өчье" хэмээн мэдэгдсэн ч энэ асуудал үүгээр дуусахгүй бололтой.



0 Сэтгэгдэл























