Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотноо аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, судалгаа шинжилгээний төвд ө Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
Хотжилтыг идэвхжүүлэх арга хэмжээ авна
Шанхай хотноо болсон хотжилтын асуудлын талаарх форумд Хятадын Өөрчлөлт ба хөгжлийн төрийн хорооны дарга Сүй Шаоши нь иргэдийн оршин суугаа газрын бүртгэлийн журмыг зөөллөх тухай мэдэгдсэн байна. Хукоу нэртэй энэ журмыг Хятадад 1958 оноос мөрдөж байгаа юм. Журмын дагуу Хятадын бүх иргэнийг тодорхой мужид “хадагдсан” бүртгэлтэй хөдөөний иргэд ба хотын оршин суугч гэж хоёр хуваадаг. Ингэж “хадагдсан” хөдөөний иргэд өөр газар руу нүүх, ажил хийхээр явах болоход зөвшөөрлийн бичиг авах гэж ихээхэн хүнд сурталтай тул­гардаг. Зөвшөөрлийн бичиг байхгүй бол хот руу нэвтрэх, хотод ажил хийх, сурах, эмнэ­лэгт үзүүлэх эрхгүй бөгөөд баригдвал хуучин нутаг руугаа албан хүргэгддэг байсан аж. Энэхүү журам нь амьдрал тарчиг хөдөөний оршин суугчид бөөнөөрөө хот руу нүүхээс сэргийлэх зорилготой байв. Гэвч 1990-ээд онд эдийн засгийн эрчимтэй хөгжиж эхэлснээр хот суурин газар олон сая ажлын байр бий болж, тэнд хямд үнээр ажиллах ажлын хүч шаардлагатай болсон. Ийм нөхцөлд хүссэн хүн бүр худалдан авч болдог түр зөвшөөрлийг бий болгожээ. Түр зөвшөөрөлгүй бол мөн л өндөр цалинтай ажил хийх, хүүхдээ цэцэрлэг сургуульд өгөх, байр худалдан авах боломжгүй байсан. Харин одоо ийнхүү Хятадыг хотжуулах хө­төлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хукоу журмыг бүрэн хал­даг­гүй юм гэхэд зөвшөөрөл авах боломжийг хялбар бол­гос­ноор 2020 онд хөдөө орон нутгийн 100 сая гаруй иргэн хот газар шилжин амьд­рах боломжтой болох аж. Аливаа нэг улсын эдийн засгийн хөгжил тогтвортой өндөр байхад хотжилт шийд­­вэрлэх нөлөө үзүүлдэг бө­гөөд өндөр хөгжилтэй орны хүн амын 70-аас илүү хувь нь хотод амьдардаг.

Иймд Хята­дын эрх баригчид сүүлийн үед хот­жилтод онцгой ан­хаарч байгаа. Сүй Шаоши нь Хятадын хотжих үйл явц удаагүй байгаа ч сүүлийн үед мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн нь дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүл­сэн гэдгийг онцолжээ. Мөн хотжилтыг даган хүнс­ний аюулгүй байдалд онц­гой ан­хаарах шаард­лага­тай,  хотж­сон Хятадын тариа­лан­гийн тал­байн хэмжээ 120 сая га-гаас багагүй байх ёстой гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан