Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Биеэр очихоос зайлсхийв
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Токио хотын Ясукуни сүмд жил бүр болдог хаврын мөргөлд оролцолгүй өргөлийн мод явуулсан байна. Ясукуни сүм нь 19 дүгээр зууны дунд үеэс эхлэн Японы эзэн хааны төлөө амиа өгсөн цэргүүдийн сүнсийг хүндэтгэдэг гол сүм болсон түүхтэй. Тиймээс энэ сүмд улстөрчид, төрийн том тушаалтнууд айлчилж мөргөл үйлдэнэ гэдэг нь Японы эзэнт гүрний зүгээс бусад улс, үндэстний эсрэг хийсэн булаан эзлэх дайн, харгислал, хэт үндсэрхэг үзлийг зөвтгөсөн хэрэг гэж үзэн Дэлхий нийт хүчтэй шүүмжилдэг. Шинзо Абэг өнгөрсөн жил Ясукуни сүмд очиж мөргөл үйлдсэний дараа БНХАУ, БНСУ, АНУ, ОХУэрс шүүмжилсэн юм. Хариуд нь Абэ Дэлхийн хоёрдугаар дайны үед амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээр очсон болохоос Японы эзэнт гүрний үеийн харгислал, үндсэрхэг үзэлтэй хамаагүй гэж тайлбарлаж байв.
Харин энэ удаад Америкийн Ерөнхийлөгчийн айлчлал маргааш эхлэх гэж байгаатай холбоотойгоор сүмд айлчлан шүүмжлэлд өртөж, Обамагийн айлчлалыг ээдрээтэй болгохыг хүссэнгүй өргөлийн мод илгээснээр хязгаарласан нь дээр гэж үзсэн бололтой.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Токио хотын Ясукуни сүмд жил бүр болдог хаврын мөргөлд оролцолгүй өргөлийн мод явуулсан байна. Ясукуни сүм нь 19 дүгээр зууны дунд үеэс эхлэн Японы эзэн хааны төлөө амиа өгсөн цэргүүдийн сүнсийг хүндэтгэдэг гол сүм болсон түүхтэй. Тиймээс энэ сүмд улстөрчид, төрийн том тушаалтнууд айлчилж мөргөл үйлдэнэ гэдэг нь Японы эзэнт гүрний зүгээс бусад улс, үндэстний эсрэг хийсэн булаан эзлэх дайн, харгислал, хэт үндсэрхэг үзлийг зөвтгөсөн хэрэг гэж үзэн Дэлхий нийт хүчтэй шүүмжилдэг. Шинзо Абэг өнгөрсөн жил Ясукуни сүмд очиж мөргөл үйлдсэний дараа БНХАУ, БНСУ, АНУ, ОХУэрс шүүмжилсэн юм. Хариуд нь Абэ Дэлхийн хоёрдугаар дайны үед амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээр очсон болохоос Японы эзэнт гүрний үеийн харгислал, үндсэрхэг үзэлтэй хамаагүй гэж тайлбарлаж байв. Харин энэ удаад Америкийн Ерөнхийлөгчийн айлчлал маргааш эхлэх гэж байгаатай холбоотойгоор сүмд айлчлан шүүмжлэлд өртөж, Обамагийн айлчлалыг ээдрээтэй болгохыг хүссэнгүй өргөлийн мод илгээснээр хязгаарласан нь дээр гэж үзсэн бололтой.
0 Сэтгэгдэл























