Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Г.Маркесыг сүүлчийн замд нь үдэж байна
XX зууны хамгийн алдартай зохиолчдын нэг Габриель Гарсия Маркесыг сүүлчийн замд нь үдэх ёслолыг төрөлх Колумб болон сүүлийн 30 жил амьдарч хоёр дахь эх орон нь болсон Мексикт зэрэг болж байна. Өнгөрсөн пүрэв гаригт 87 насандаа таалал төгссөн их зохиолчийн дурсгалыг хүндэтгэх ёслолд хоёр улсын төрийн тэргүүнээс эхлээд түүний үнэнч уншигч жирийн ард иргэд олноороо хүрэлцэн иржээ.
Сервантесаас хойш төрсөн Испани хэлээр зохиол бүтээлээ туурвидаг хамгийн сод зохиолч хэмээн хүндлэгддэг их зохиолчийн оршуулгыг өнгөрсөн долоо хоногт Мехико хотод гэр бүлийн хүрээнд хийсэн болохоор Мехикод болж буй ёслолд зохиолчийн чандрыг авчирсан байна. Тиймээс Г.Маркесыг сүүлчийн замд үдэх жинхэнэ ёслол Мексикт болж байна гэсэн үг. Харин зохиолчийн төрсөн нутаг Колумбын Аракатакад бэлгэдлийн чанартай ёслол болж буй юм.

Зохиолчийн эхнэр, хоёр хүү

Аракатака бол зохиолчийн алдарт “Зуун жилийн ганцаардал” зохиол бичих сэдэл болсон газар гэлцдэг. Тийм ч учраас  Аракатакагийнхан алдарт зохиолчоо энэ өдрүүдэд эргэн дурсч, энэ түүний нутаг төрсөн юм шүү гэдгийг дэлхий дахинд сануулж байна. Аракатакагийн бэлгэдлийн оршуулгаас гадна Колумбын нийслэлд Боготагийнгол сүмд албан ёсны ёслол болж, телевизээр шууд дамжуулах бөгөөд маргааш тус улс даяар номын сангууд, их сургуулиудад “Хурандаад хэн ч бичихгүй” зохиолын уншлага болох ажээ.
1981 онд улс төрийн шалтгаанаар эх орноо орхисон Г.Маркесыг сүүлчийн замд үдэх ёслол Мексикт болж буйд нутаг нэгт Колумбийн ард түмэн сэтгэл дундуур байгаа ч газар бүрт түүнийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлсээр байна.

Мексик

Колумб Аракатака

0 Сэтгэгдэл
миний шүтэж явдаг 3 ном бол. 1. Булгаков "мастер маргарита хоёр 2. А.Дюма "Монте Кристо гүн" 3. Маркес "Зуун жилийн ганцаардал" агуу зохиолчид тэргүүн мэхийн эмгэнэл илэрхийлье. ум сайн амгалан болтугай.
Хамгийн их уншсан