Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Хамгийн муу орчуулгатай сурталчилгаа
Заримдаа зар сурталчилгааны уриа үгийг уншаад яаж ингэж онож хэлдэг байна аа гэж танд бодогдож байсан уу. Дэлхийн брэнд бүтээгдэхүүнүүдийн сурталчилгааны үг ихэвчлэн англи хэл дээр байдаг. Тэгвэл эдгээр үгийг бусад хэл дээр хэрхэн буулгасныг дор өгүүлье. Хэрвээ та шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байгаа эсвэл импортлогч болох гэж буй бол танд хэрэг болох биз.

10. “Шанаган хорхойг хаз даа”

“Coca-Cola” компанийн нэрийг хятад хэлнээ анх буулгахдаа “ Ке-коу-ке-ла” буюу “ Шанаган хорхойг хаз даа” эсвэл дуудлага, ханзаас нь шалтгаалан “Цонхигор морь” орчуулсан гэнэ. Үүнийг нь мэдсэн тус компани Хятдад өөрийн нэрээ “Ко- коу-ко-ле” буюу орчуулбал “Аз жаргалыг аманд чинь” гэж зохицуулан өөрчилж ашиглах болжээ.



9. Parker ба жирэмслэлт

Алдарт “Parker Pen”-ийн уриа үг нь англи хэлнээ “Энэ үзэг таны халаасанд тээг болохгүй бас таныг хэцүү үед орхихгүй” гэж байдаг бол Мексикийн хэрэглэгчид испани хэлээр “Энэ үзэг таны халаасанд тээг болохгүй бас таныг жирэмслүүлэхгүй” гэсэн уриатай очжээ.


8. “Нүцгэн нисэх үү”

1977 онд Braniff Airlines нислэгийн компани нэгдүгээр зэрэглэлээр зорчигчдодоо зориулан онгоцондоо савхин бүрээстэй сандал шинээр тавьжээ. Ингээд сурталчилгаандаа “ Fly inleather” буюу “Савхин дээр нис” гэсэн уриа ашигласан байна. Харин үүнийг испани хэлнээ “ нүцгэн нис” гэж орчуулжээ.

7. Пинто буюу эр хүн

“Ford Motor Company” 1971 онд суудлын автомашины шинэ марк үйлдвэрлэн Пинто нэртэйгээр зах зээлд гаргажээ.
Гэвч удаан хугацаанд Бразилиас ганц ч захиалга ирэхгүй байгаагийн учрыг олохгүй байсан гэнэ. Харин үүний учиг нь Пинто гэж бразильчууд эр хүний маш жижигхэн эрхтэнг хэлдэгт оршиж байжээ.




6. Ижил хүйстнүүдийг доромжилсон нь

Хамрын “Puffs” цаасан алчуур Америкт бол нэр хүндтэй брэнд.  Гэвч олон улсын зах зээлд гарах гэтэл энэхүү нэрээсээ болон хөөрхөн асуудалтай тулгарсан гэнэ. Учир нь германаар энэ үг нь нийтийн байр гэдэг бол Англиар ижил хүйст эрчүүдийг доромжилсон үг болдог.

5. Үхэгсдийг босгох “шидэт ундаа”

Pepsi ундааны “Бид таныг амьдралд урьж байна” гэсэн уриаг нь хятадад ёстой инээд ч биш ханиад ч биш болгожээ.
Хятад хэлнээ энэхүү уриаг “Бид таны өвгийг булшнаас эргүүлэн авчирна” гэж орчуулсан байжээ.








4. “Хөхний сүү” компани


Америкийн сүү үйлдвэрлэгчдийн холбооноос “Got Milk?” компанийг тун амжилттай ажиллуулж, улсдаа багагүй орлоготой компани болгож чаджээ. Ингээд Мексикт бүтээгдэхүүнээ гаргахаар испани хэлнээ компанийнхаа нэрийг хөрвүүлтэл “Та хөхөөрөө тэжээдэг ээж үү” гэж буусан аж.

3.Үсний биш…

2006 онд Clairol компани үсний хайч шинээр үйлдвэрлэн "Mist Stick" нэртэйгээр борлуулалтанд гаргасан байна. Харин Германы зах зээлд гаргатал “Өтгөний хавчаар” хэмээн орчуулах болсон гэнэ.

2. Өвчинг далласан нь

АНУ-ын шар айраг үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн нэг “Coors” компани “Амар!”гэсэн уриагаа испани хэлээх мэдээж сайхан орчуулна гэдэгтээ итгэлтэй байлаа.
Гэтэл  тэд “ Диареираар өвчил” гэж биччихээд хэнэг ч үгүй борлуулж байсныг илрүүлжээ.

1.Гараа хазуулмаар байна уу

1987 онд АНУ-ын түргэн хоолны “Kentucky Fried Chicken” компани Бээжинд өөрийн сүлжээ ресторанаа нээсэн байна.
Гэтэл тэдний “Гараасаа ч салгамгүй амттай” гэсэн уриаг хятад хэлнээ” Бид таны гарыг хазах болно” хэмээн орчуулаад наажээ.
0 Сэтгэгдэл
sonirxoltoi yum eleg awaad haychlaa LIKE
Хамгийн их уншсан