Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотноо аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, судалгаа шинжилгээний төвд ө Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
БНАСАУ цөмийн зэвсэг турших гэж байна уу
БНАСАУ-г цөмийн шинэ туршилт хийж  бүс нутгийн энх тайван байдалд аюул учруулахгүй байхыг  АНУ-ын эрх баригчид уриаллаа гэж Төрийн департаментын төлөөлөгч Жен Псаки мэдэгдсэн байна. Тэрээр БНАСАУ-ын засгийн газарт олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлахыг сануулжээ. “АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Ази-Номхон далайн орнуудаар хийх айлчлалын босгон дээр Умард Солонгос цөмийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа талаар  америкийн ажиглагчид тэмдэглэж байна” гэж Эрх чөлөө радио станцын мэдээнд дурджээ.
Мөн Умардын Пхунгери дэх цөмийн полигонд идэвхтэй ажил өрнөж байна гэж Өмнөд Солонгосын засгийн газар баталж байгааг ВВС-гийн оросын мэдээллийн алба дамжуулж байна. Энэ мэдээлэлд Умардынхан цөмийн туршилт хийхэд бэлтгэж байгаа тухай дурджээ. “Умард Солонгос цөмийн гурван ч удаагийн туршилт хийгээд байгаа юм. Хамгийн сүүлд 2013 оны хоёрдугаар сард цөмийн зэвсэг туршсан нь Солонгосын хойгт байдлыг улам хурцатгасан юм. Үүний өмнө 2006, 2009 онд цөмийн зэвсэг туршсан юм” радио станцын мэдээнд дурдсан байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан