Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Femen-чүүд фашизмын эсрэг нүцгэллээ

Эмэгтэйчүүдийн Femen  хөдөлгөөний идэвхтнүүд Европт фашизм дэлгэрэхийн эсрэг Парис хотын Елисейн талбайд нүцгэлэн эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Энд Францын барууны сөрөг намын төлөөлөгч Марин Ле Пен хэвлэлийн хурал хийлгэж байсныг тасалдуулахаар тэд ийн жагссан байна. Хөдөлгөөний идэвхтэн 20 бүсгүй уруул дээрээ Гитлерийн сахал, нүцгэн цээжин дээрээ Европын холбооны далбаа зурж, фашизмын эсрэг “Фашизмын халдвар” гэсэн уриа бичжээ. Хэвлэлийн хуралд ирж байсан сэтгүүлч суралжлагчид тэднийг бүчин үйл явдлыг сурвалжлах гэж байхад цагдаагийнхан ирж тэднийг саатуулсан байна.
Femen-ийнхэн Марин Ле Пений зохион байгуулах гэж байгаа арга хэмжээг тасалдуулсан нь ганц энэ удаа биш. 2013 оны аравдугаар сард энэ бүсгүйчүүд францын баруун хойд нутагт улстөрчийг явж байхад нь бас саад болохыг оролдож байсан юм.
Марин Ле Пений тэргүүлдэг “Үндэсний фронт” барууны үндэсний үзэл баримталж Францыг Европын холбооноос тусгаарлахыг уриалдаг юм. Мартин Ле Пен ирэх тавдугаар сард болох парламентын сонгуульд амжилттай оролцоно гэж тооцоолж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан