Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Оросуудын 61 хувь нь Ленинийг оршуулахын төлөө байна
Орос иргэдийн талаас илүү буюу 61 хувь нь Владимир Ильич Ленинийг Улаан талбай дахь бунхнаас гаргаж оршуулах нь зөв гэж үзэж байна. “олон нийтийн санал” сангаас энэ сарын 20-нд оросын 43 нэгж газарт явуулсан судалгаагаар ийм дүгнэлт гарсан байна хэмээн “Взгляд” сонин мэдээлжээ. Санал асуулгад оролцогсдын 61 хувь нь Лениний шарилыг бунхнаас гаргаж оршуулах нь зөв гэсэн бол 22 хувь нь үүний эсрэг санал өгчээ. Судалгаанаас үзэхэд оросын иргэдийн гуравны нэг хувь нь Лениний мавзолейд орж үзсэн гэсэн байна.

Нийт хүний 42 хувь нь Ленинийг сайн хүн, орос оронд сайн зүйл авчирсан гэсэн бол 29 хувь нь сайн ч зүйл хийсэн, муу зүйл ч хийсэн, харин 12 хувь нь тэрээр орос оронд зөвхөн муу муухайг авчирсан гэж хариулжээ.
Владимир Путин ерөнхийлөгчийн албаа эхэлж байхдаа Лениний шарилыг оршуулахын эсрэг байгаагаа хэлээд “маш олон хүн өөрийнхөө хувийн амьдралын сайн сайхныг Ленинтэй холбон үздэг” гэж мэдэгдэж байсан юм.

0 Сэтгэгдэл