Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байхыг үүрэг болголоо
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
Живсэн онгоцноос амьд гарсан хүмүүсийн харамсал
Өмнөд Солонгосын живсэн Севол онгоцноос амьд гарсан хүмүүс сэтгэл санааны хүнд цохилтод оржээ. Ослоос амьд гарсан, ачааны машины жолооч Юн Су Чой гэхэд онгоц живэх үед олон хүн, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүд аврагдах боломжгүй живж байгааг нүдээр харжээ. Тэрээр онгоц осолдох үед өглөөнийхөө цайг уучихаад дээд тавцанд гарч ирээд салхилж байжээ. Гэтэл онгоц гэнэт хажуу тийшээ хазайж эхэлсэн бөгөөд ачиж явсан контейнерууд нь унаж, онгоц удалгүй живэх нь тодорхой болсон байна. Зорчигчдыг сандарч тэвдэн юу ч хийж амжаагүй байхад онгоц юу юугүй хазайж эхэлсэн бөгөөд Юн Су Чой хаалганы бариулаас зууран, доошоо гулсаж ороогүй арайхийн тэсч үлджээ. Ингэж байхдаа тэрээр хажууд байсан хүүхдүүдийг татаж, хамт дээшээ гарах гэж зүтгэсэн боловч хүчрээгүй болохоор өөрөө найзтайгаа хамт дээшээ мацаж, улмаар онгоцноос гарч чадсан гэнэ. Хэдийгээр энэ аймшигт ослоос тэр өөрөө амьд мэнд үлдсэн ч тэр хүүхдүүдийг аварч чадалгүй явуулсандаа, зөвхөн өөрийнхөө амийг авч гарсандаа харамсч байна хэмээн ярьжээ. Севол онгоцонд явсан нэгэн багш өөрөө амьд гарсан хэдий ч олон арван сурагч нь онгоцтой хамт живсэнд харамслаа дийлж чадалгүй амиа егүүтгэсэн билээ.

Юн Су Чой сурагч хүүхдүүдийг аварч чадаагүй ч ээж аавынхаа хамт живэх аюулд ороод байсан зургаан настай хүүхдийг бусад хүмүүсийн хамт гарнаас гар дамжуулан өргөж явсаар аварч чадсандаа жаахан ч гэсэн сэтгэл нь тайвширч байгаа гэнэ. Онгоц хазайх үед доошоо гулсаж явсан хүүхдийг дээшээ мацах боломжтой хүмүүс өөр хоорондоо дамжуулсаар аврах завинд хүргэж чаджээ.
Чухам юунаас болж живсэн нь тодорхойгүй байгаа Севол онгоцны ослын талаарх мэдээллийг хамгийн түрүүнд нэг зорчигч хүү өгсөн гэдэг мэдээ гараад байна. Яаралтай тусламжийн 113 дугаар руу айж сандарсан хүү утасдаж, онгоц живж байгааг хэлсний дараа 20 шахам хүүхэд энэ дугаар руу ижил дуудлага өгчээ. Харин хүүхдүүдээс бүр хойно онгоцны багийнхан тусламж дуудсан бололтой.
Өнгөрсөн долоо хоногт живсэн онгоцны хохирогчдын тоо одоогийн байдлаар 113-т хүрээд байна. Шумбагчид усан доор байгаа онгоц руу нэвтэрч, цогцоснуудыг гаргаж ирж байгаа юм.

0 Сэтгэгдэл