Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Швед хог импортлоно
Шведийн хатуу хог хаягдлыг дахин боловсруулах, хаягдлаас цахилгаан, дулаан гаргаж авах хөтөлбөр дээд зэргийн амжилтай яваа тул тус улсын хатуу хог хаягдлыг ердөө дөрвөн хувийг л хогийн цэг дээр хаяж бөөгнөрүүлдэг аж. Харин Европын хэмжээнд ердөө 38 хувь хүртэл боловсруулдаг. Швед хатуу хог хаягдлын 96 хувийг шатаан дулаан, цахилгаан гаргаж авах зэргээр янз бүрээр боловсруулдаг. Хог шатааснаар гаргаж авсан эрчим хүчээр Шведийн төвийн халаалттай орон сууцны 20 хувийг халааж, 250 сая айл өрхийг цахилгаанаар хангадаг. Хог дахин боловсруулах талаар Европт төдийгүй дэлхийд тэргүүлэгч улс юм.
Тус улс ойрын хугацаанд шаардлагатай хэмжээний дулаан, цахилгаан гаргаж авахын тулд шатаах хог, хаягдлын дутагдалтай тулгарна гэдгийг мэргэжилтнүүд тооцон гаргасан байна. Тиймээс энэ жилээс эхлэн 800 мянган тонн хатуу хог хаягдлыг хөрш улсуудаасаа импортлон авахаар болжээ. Хогны гол нийлүүлэгч нь Норвеги улс болохоор тохирчээ. Норвеги хог хаягдал дахин боловсруулах, шатааж цахилгаан ба дулаан гаргах талаараа Шведээс их дутахгүй. Гэхдээ л нутагтаа зуух байгуулж шатаана гэхээр өртөг өндөр байгаа тул шведүүдэд үнэгүй өгөх төдийгүй, дахин боловсруулсны төлөөс гэж мөнгө нэмж төлөхөөр гэрээ байгуулсан аж.
Гэхдээ хог хаягдлыг шатаах замаар эрчим хүч гаргана гэдэг экологид хортой нөлөө үзүүлдэг. Шатаахад агаар мандалд байгаль орчинд хортой диоксен хий ялгаруулдаг. Дээр нь шатаасны дараа үлддэг их хэмжээний үнсэнд хортой хүнд металл ихээр агуулагддаг. Тиймээс хог шатаасны дараа үлддэг үнсийг шведчүүд нутагтаа үлдээлгүйгээр буцаан Норвеги руу гаргаж байхаар тохиролцжээ.
Байдал энэ чигээр үргэлжилбэл яваандаа Швед гэлтгүй Европын холбооны толгой улсууд ойрын хэдэн жилд дахин боловсруулах, шатаах хог хаягдлын дутагдалтай тулгарах болохоор бусад улсаас импортолдог болно гэдгийг Шведийн Байгаль орчныг хамгаалах агентлагийн тэргүүн Катарина Остлунд онцолжээ. Хог экспортлогч улсуудын дотор Итали, Болгар, Румын, Латви, Литва, Эстони зэрэг орнуудыг заасан байна.
Шведийн хатуу хог хаягдлыг дахин боловсруулах, хаягдлаас цахилгаан, дулаан гаргаж авах хөтөлбөр дээд зэргийн амжилтай яваа тул тус улсын хатуу хог хаягдлыг ердөө дөрвөн хувийг л хогийн цэг дээр хаяж бөөгнөрүүлдэг аж. Харин Европын хэмжээнд ердөө 38 хувь хүртэл боловсруулдаг. Швед хатуу хог хаягдлын 96 хувийг шатаан дулаан, цахилгаан гаргаж авах зэргээр янз бүрээр боловсруулдаг. Хог шатааснаар гаргаж авсан эрчим хүчээр Шведийн төвийн халаалттай орон сууцны 20 хувийг халааж, 250 сая айл өрхийг цахилгаанаар хангадаг. Хог дахин боловсруулах талаар Европт төдийгүй дэлхийд тэргүүлэгч улс юм.Тус улс ойрын хугацаанд шаардлагатай хэмжээний дулаан, цахилгаан гаргаж авахын тулд шатаах хог, хаягдлын дутагдалтай тулгарна гэдгийг мэргэжилтнүүд тооцон гаргасан байна. Тиймээс энэ жилээс эхлэн 800 мянган тонн хатуу хог хаягдлыг хөрш улсуудаасаа импортлон авахаар болжээ. Хогны гол нийлүүлэгч нь Норвеги улс болохоор тохирчээ. Норвеги хог хаягдал дахин боловсруулах, шатааж цахилгаан ба дулаан гаргах талаараа Шведээс их дутахгүй. Гэхдээ л нутагтаа зуух байгуулж шатаана гэхээр өртөг өндөр байгаа тул шведүүдэд үнэгүй өгөх төдийгүй, дахин боловсруулсны төлөөс гэж мөнгө нэмж төлөхөөр гэрээ байгуулсан аж.

0 Сэтгэгдэл