Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ
ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Ким Юна медалийн ёслолоо онгоцны ослоос болж хойшлууллаа
Уран гулгалтын өвлийн олимпын аварга, мөсний хатан хаан гэгддэг БНСУ-ын тамирчин Ким Юнагийн нэр алдрыг мөнхжүүлэх зорилготой дурсгалын медалийг олон нийтэд танилцуулах ёслол дахин хойшилжээ. Севол гатлага онгоц живж, 100 гаруй хүн амиа алдаж, мөн тооны хүн сураггүй болсон эмгэнэлт явдал улс оронд нь тохиолдоод байгаа энэ үед баяр ёслолын арга хэмжээ хийхгүй байхаар Ким Юна шийджээ. Тэрээр дурсгалын медаль танилцуулах ёслолоо энэ сарын 17-нд хийхээр төлөвлөж байсан ч онгоц 16-нд живсэн юм. Осол гарснаас хойш бараг 10 хонох гэж байгаа ч онгоцтой хамт живсэн зорчигчдыг эрэн хайх ажил одоо хүртэл үргэлжилж байгаа билээ. Тиймээс Ким Юна ёслолоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа Твиттерээр мэдэгдээд “Гайхамшиг тохиолдоосой хэмээн залбирч байна” гэж бичжээ. Тэрээр зорчигчдыг аврах, эрэн хайх ажиллагаанд зориулж ЮНИСЕФ-т хувиасаа 100 сая вон хандивласан байна. Солонгосын урлаг соёлын олон арван алдартнууд зорчигчдыг эрэн хайх ажиллагаанд 100, 100 сая вон хандивлаж байгаа юм.
Сочигийн олимпын дараа зодог тайлсан Ким Юнад зориулж нэг алтан медаль, хоёр өөр загварын мөнгөн медаль, нэг цагаан хүрэл гээд дөрвөн янзын дурсгалын медаль гаргажээ. Алт, мөнгөн медаль нь Ким Юнагийн гулгаж буй үеийн зураг, гарын үсэгтэй бол хүрэл медаль дээр нь түүний үзэгчид рүү даллаж байгаа зураг, “Баярлалаа, та жинхэнэ хатан хаан” гэсэн үгийн хамт сийлжээ. Цөөн тоогоор худалдаанд гаргасан уг медалийн алт нь 1,32 сая вон буюу 1270 орчим ам.доллар, мөнгө нь 495 мянган воноор үнэлэгдэж байгаа аж.
jinxene augaa setgel gej l ene bx daa ,solongosuudaas surax yum ix bii shyy,manaixan umxii solongos gej xaraaxaa l medexees adaglaad umxii yneree arilgaxgyi xubtsasaa ch xirgyi umsuud yabj chadaxgyi uchyyxen ulsuud shyy dee
Mundag 2
Хөгжингүй болон хөгжиж байгаа олон улсад ганц адил зүйл байна. Тэр бол ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ, ХҮНЛЭГ СЭТГЭЛ. Нэгэн санаа зорилгын дор нэгэн хучээр зүтгэж байна. Энэ бол тэр улс орнуудын хөгжиж байгаа туйлын үнэн байна. Миний агуу сэтгэл, оюун ухаант Монголчууд минь эртхэн ухаараач дээ.
Уран гулгалтын өвлийн олимпын аварга, мөсний хатан хаан гэгддэг БНСУ-ын тамирчин Ким Юнагийн нэр алдрыг мөнхжүүлэх зорилготой дурсгалын медалийг олон нийтэд танилцуулах ёслол дахин хойшилжээ. Севол гатлага онгоц живж, 100 гаруй хүн амиа алдаж, мөн тооны хүн сураггүй болсон эмгэнэлт явдал улс оронд нь тохиолдоод байгаа энэ үед баяр ёслолын арга хэмжээ хийхгүй байхаар Ким Юна шийджээ. Тэрээр дурсгалын медаль танилцуулах ёслолоо энэ сарын 17-нд хийхээр төлөвлөж байсан ч онгоц 16-нд живсэн юм. Осол гарснаас хойш бараг 10 хонох гэж байгаа ч онгоцтой хамт живсэн зорчигчдыг эрэн хайх ажил одоо хүртэл үргэлжилж байгаа билээ. Тиймээс Ким Юна ёслолоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа Твиттерээр мэдэгдээд “Гайхамшиг тохиолдоосой хэмээн залбирч байна” гэж бичжээ. Тэрээр зорчигчдыг аврах, эрэн хайх ажиллагаанд зориулж ЮНИСЕФ-т хувиасаа 100 сая вон хандивласан байна. Солонгосын урлаг соёлын олон арван алдартнууд зорчигчдыг эрэн хайх ажиллагаанд 100, 100 сая вон хандивлаж байгаа юм. Сочигийн олимпын дараа зодог тайлсан Ким Юнад зориулж нэг алтан медаль, хоёр өөр загварын мөнгөн медаль, нэг цагаан хүрэл гээд дөрвөн янзын дурсгалын медаль гаргажээ. Алт, мөнгөн медаль нь Ким Юнагийн гулгаж буй үеийн зураг, гарын үсэгтэй бол хүрэл медаль дээр нь түүний үзэгчид рүү даллаж байгаа зураг, “Баярлалаа, та жинхэнэ хатан хаан” гэсэн үгийн хамт сийлжээ. Цөөн тоогоор худалдаанд гаргасан уг медалийн алт нь 1,32 сая вон буюу 1270 орчим ам.доллар, мөнгө нь 495 мянган воноор үнэлэгдэж байгаа аж.
0 Сэтгэгдэл
2014.04.25
2014.04.25
2014.04.24






















