Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Өмнөд Солонгосын Ерөнхий сайд огцорлоо
Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чун Хон Вон Севол усан онгоцны хэрэгт хариуцлага хүлээн, суудлаасаа огцорлоо. Тэрээр огцрох болсон тухайгаа телевизээр мэдэгдэхдээ “Одоо хүртэл сураггүй байгаа хохирогчдын гэр бүлийнхний уйлан гашуудах чимээ шөнө хүртэл сонсогдож байна” гээд “Ийм осол гарахаас урьдчилан сэргийлэхээс эхлээд осол гарсны дараа эртхэн арга хэмжээ авах хүртэл олон алдаа гаргасныхаа төлөө Засгийн газрынхаа өмнөөс уучлал гуйж байна. Засгийн газрыг тэргүүлж буй хүний хувьд хариуцлагаа хүлээж огцрох нь зөв гэж бодож байна. Манай нийгмийн өнцөг булан бүрт зүй бус, хариуцлагагүй байдал оршсоор байна. Эртнээс улбаатай энэ алдаа дутагдлыг энэ удаагийн явдлаар засч залруулж, дахин хэзээ ч бүү давтагдаасай гэж хүсч байна” хэмээн мэдэгджээ.

Ерөнхий сайд Чун Хон Вон онгоц живсний маргааш ослын газар ирж, хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзахад л албаны хүмүүс маш хариуцлагагүй,хойрго ажиллаж байна хэмээн уур бухимдлаа илэрхийлж, Ерөнхий сайд руу ус хүртэл цацаж байсан юм. Нийтдээ 476 зорчигчтой явсан Севол онгоцноос одоогоор 183 хүний цогцсыг л гаргаж аваад байгаа юм. Хамгийн сүүлд онгоцны нэг өрөөнөөс 48 хүүхдийн цогцсыг гаргаж авсан бөгөөд тэд бүгдээрээ аврах хантааз өмссөн байжээ. Ийнхүү сураггүй хэмээн анх бүртгэгдээд байсан 200 гаруй зорчигчид бүгд амьд үрэгдсэн нь тодорхой болсон бөгөөд одоо цогцсыг нь гаргаж авахад хамаг анхаарлаа тавьж байна. Харин хөлгийн багийнхныг бүгдийг нь хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
zochin
vvreg hariutsalagaa uhamsarlasan mundag hvmvvs shvv. manai ichih ch vgvi idchiheed ideegvi geed gvriigeed baidag hvmvst hezee iim sowest suuh uym bold doo
2014.04.27