Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
“Уучлаарай та дугаар андуурч” аймшгийн жүжиг тайзнаа амилна
УДЭТ-ын уран бүтээлчид “Бэсрэг жүжгийн төсөл” хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд энэ сарын 30-наас эхлэн Люсиль Флетчерийн зохиол, Ч.Түвшингийн найруулснаар “Уучлаарай та дугаар андуурч" триллер жүжгийг толилуулна.
Эл жүжигт амьдралынхаа ихэнх жилийг хэвтэрт өнгөрүүлсэн хатагтай Стивенсон өөрийн төрсөн өдрөөр нөхөр Альберт руу залгахаар харилцуур авна. Гэвч тэрбээр сүлжээ андуурч санамсаргүй аймшигт аллагын талаарх захиалгат хэргийг сонсож буйгаар жүжиг эхэлнэ. Жүжиг цааш санаанд оромгүй, гэнэтийн үйл явдлаар үргэлжлэх бөгөөд айдас түгшүүр, сэжиг таамаг, хардлага сэрдлэг дунд хэн нэгнийг аврах гэсэн оролдлого нь яван явсаар өөрийгөө аврах оролдлого болж хувирна. Өөрийн хамгийн хайртай хүний гарт амиа алдах тэр үнэнийг мэдсэн хөөрхий эмэгтэй тулаад ирсэн аймшигт хором мөч бүрт аврал эрнэ...
Дашрамд сонирхуулахад, төслийн хүрээнд найруулагч Б.Мөнхдоржийн найруулснаар А.Вимпиловын "Хэрээт төгөл" эмгэнэлт инээдмийн жүжиг, найруулагч Н.Ганхуягийн "Бүүвэй" гурван бүлэгт уянгын драмын жүжиг үзэгчдийн хүртээл болоод байна.
УДЭТ-ын уран бүтээлчид “Бэсрэг жүжгийн төсөл” хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд энэ сарын 30-наас эхлэн Люсиль Флетчерийн зохиол, Ч.Түвшингийн найруулснаар “Уучлаарай та дугаар андуурч" триллер жүжгийг толилуулна.Эл жүжигт амьдралынхаа ихэнх жилийг хэвтэрт өнгөрүүлсэн хатагтай Стивенсон өөрийн төрсөн өдрөөр нөхөр Альберт руу залгахаар харилцуур авна. Гэвч тэрбээр сүлжээ андуурч санамсаргүй аймшигт аллагын талаарх захиалгат хэргийг сонсож буйгаар жүжиг эхэлнэ. Жүжиг цааш санаанд оромгүй, гэнэтийн үйл явдлаар үргэлжлэх бөгөөд айдас түгшүүр, сэжиг таамаг, хардлага сэрдлэг дунд хэн нэгнийг аврах гэсэн оролдлого нь яван явсаар өөрийгөө аврах оролдлого болж хувирна. Өөрийн хамгийн хайртай хүний гарт амиа алдах тэр үнэнийг мэдсэн хөөрхий эмэгтэй тулаад ирсэн аймшигт хором мөч бүрт аврал эрнэ...
Дашрамд сонирхуулахад, төслийн хүрээнд найруулагч Б.Мөнхдоржийн найруулснаар А.Вимпиловын "Хэрээт төгөл" эмгэнэлт инээдмийн жүжиг, найруулагч Н.Ганхуягийн "Бүүвэй" гурван бүлэгт уянгын драмын жүжиг үзэгчдийн хүртээл болоод байна.
0 Сэтгэгдэл
























