Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Алан хядагчид “Pepsi” компанид заналхийлжээ
Египетэд үйл ажиллагаа явуулдаг “Ансар Байт аль Макдас” нэртэй алан хядах бүлэглэл “Pepsi” компанид заналхийлсэн тухай “Al-Arabiya” суваг мэдээлэв. Алан хядагчид интернэтээр тараасан мэдэгдэлдээ “Pepsi” компанийг баривчлагдсан лалын хэт явцуу үзэлтнүүдийг зөөвөрлөхөд өөрийн микро автобусуудыг өгч, Египетийн эрх баригчидтай хамтран ажилласан гэж буруутган өс авна гэдгээ мэдэгдсэн байна. Ингэж заналхийлэх болсон бодит шалтгаан нь тодорхойгүй тул шинжээчид гайхав. Тэдний таамаглаж буйгаар алан хядагчид “Pepsi” –ийг “Coca-Cola”-тай андуурсан байх гэнэ.
 “Coca-Cola” компанийн тэмдэг бүхий машинаар баривчлагдсан хүмүүсийг зөөж байгаа зураг Египетийн мэдээллийн хэрэгслээр удаа дараа явуулж байснаас ийм эндүүрэл үүссэн бололтой. Тухайн үедээ эдгээр зураг гарсны дараа  “Coca-Cola” компани яаралтай мэдэгдэл хийж хэрэгтнүүдийг зөөж байсан автобус тэднийх биш, цагдаа нар өнгөлөн далдлалт хийхийн тулд зөвшөөрөлгүйгээр тус компанийн тэмдгийг ашигласан байж болзошгүй гэж мэдэгдэж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан