Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Тайваньд цөмийн цахилгаан станцын ажлыг түр зогсоов
Тайваний эрх баригчид баригдаад бараг дуусч байгаа дөрөв дэх цөмийн цахилгааны станцыг тойрсон бүх ажлыг зогсоох шийдвэр гаргажээ. Тайваний төвд жагссан олон арван мянган хүн арлын байгаль орчин, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цөмийн цахилгаан станцыг хаахыг шаардсан юм. Тайваньд эрх барьж байгаа “Гоминдан” нам нь “Лунмэн” цөмийн цахилгаан станцыг хаах асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийднэ гэдгээ мэдэгдэв. Харин цөмийн цахилгаан станцыг барих ажлыг гүйцэтгэж байсан төрийн мэдлийн “Тайпауэр” компанийн удирдлагын зүгээс 93 тэрбум ам.доллар зарцуулсан байгууламжийг ажиллуулалгүй хаана гэдэг, ашиглалтад өгөөгүй байж дампуурсныг нь зарлаж байгаатай адил гэж анхааруулжээ.
Станц баригдаж эхэлсэн цагаасаа л олон нийтийн шүүмжлэл, улс төрийн маргааны том бай болсоор ирсэн. Үүнээс болж 20 жилийн өмнө барих зөвшөөрөл авсан станцын ашиглалтад орох хугацаа удаа дараа хойшилсоор байна. Станцын эхний блок бараг бэлэн болсон, цөмийн түлшээр ачааллан идэвхжүүлэхэд л ажиллаж эхлэх байсан бөгөөд 2016 он хүртэл бүх тохиргоо, хяналтыг хийгээд дараа нь бүрэн хэмжээгээр ашиглаж эхлэх бодолтой байсан.
Гэвч Фүкүшимагийн ослоос хойш цөмийн станцад итгэх итгэл алдагдсантай холбоотой эсэргүүцлээс болж ийнхүү бүрэн хаагдах дээрээ туллаа. Тайваньд одоогоор баригдаж байгаа энэ станцаас гадна тус бүр хоёр блоктой гурван цөмийн цахилгаан станц ажилладаг. Цөмийн цахилгаан станцууд Тайваний эрчим хүчний 13 хувийг үйлдвэрлэдэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан