Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Ажил хаялт зарласан уурхайчид сайд руу дайрчээ

Дэлхийн цагаан алтны хэрэгцээний 70 хувийг хангадаг Өмнөд Африкийн Рустенбургийн уурхайд ажил хаялт зарлаад байгаа уурхайчид тус улсын Спортын сайд руу чулуу нүүлгэн дайрсан байна. “Anglo-American”, “Lonmin”, “Implats” гэсэн гурван компанийн уурхайчид цалингаа 1200 ам.доллар хүртэл нэмэгдүүлэхийг шаардан дөрөв дэх сардаа ажил хаяж байгаа юм. Уурхайчид ба барилгын ажилчдын ассоциац нэртэй үйлдвэрчний эвлэл нь тэдний цалинг хоёр дахин нэмэхийг шаардан явуулж буй ажил хаялтад нийт 80 мянган хүн оролцож байна. Харин чулуунд оногдох дөхсөн Спортын сайд апатеидийн дэглэм унасны 20 жилийн ойг тохиолдуулан удахгүй болох сонгуулиар эрх барьж буй Африкийн үндэсний конгресс /АҮК/ намын төлөө саналаа өг гэж ухуулахаар ирсэн байж. Хууль сахиулах байгуулагынхан сайдыг хуягласан машинаар яаралтай авч зугатаагүй бол эвгүй байдал үүсч магадгүй байжээ. Уурхайчид сайд руу чулуу нүүлгэсний дараа үймээн дэгдээж хотын төвийн байрыг шатааж, АҮК намын зөвлөх төвийг шатаасан байна. Үймсэн уурхайчдыг тараахын тулд цагдаа нар дуу чимээний гранат, даралтат ус шүршигч хэрэглэжээ.
Ажил хаялтын улмаас дээр дурдагдсан гурван компани дөрвөн сарын хугацаанд тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээсэн гэнэ. Цалин нэмэх шаардлагын хувьд 8-9 хувиар л нэмэх боломжтой гээд ажил хаялтыг зогсоогоогүй тохиолдолд олон мянган хүнийг халахаас өөр аргагүй болно гэдгийг анхааруулжээ. Цагаан алт нь цахилгаан, дулаан дамжуулах өндөр чанартай, элгэдэлд маш тэсвэртэй болохоор орчин үеийн электроник, автомат төхөөрөмж, машин үйлдвэрлэл зэрэгт өргөнөөр ашиглагддаг үнэт металл.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан