Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Америкийг энэ жил гүйцэж түрүүлнэ
Хятадын эдийн засаг энэ жилдээ багтаан Америкийг гүйцэж түрүүлэн дэлхийд тэргүүлэх болно гэдгийг “Financial Times” сонин мэдээлэв. Дэлхийн банкны шинжээчдийн явуулсан судалгаан дээр үндэслэн ийм мэдэгдэл хийж. Шинжээчид эдийн засгийн өсөлтийн эрчмийг илүү бодитоор үнэлэх боломж олгодог “амьдралын бодит өртөг” гэсэн хүчин зүйлийн өнцгөөс Америк ба Хятадын иргэдийн худалдан авах чадварыг тодорхойлоод ийм дүгнэлтэд хүрсэн байна. Урьд нь эдийн засаг судлаачид Хятад 2019 оноос хойш Америкийг давж гарах эдийн засагтай болно гэж тооцож байсан юм. Дашрамд сонирхуулахад, АНУ-ын эдийн засаг 1872 оноос хойш өдийг хүртэл дэлхийд тэргүүлсээр ирсэн билээ.
Энэ мэдээтэй зэрэгцэн Хятадын Үйлдвэрлэл худалдааны банк Туркийн “Тесктилбанк”-ны хувьцааны 75 хувийг худалдан авсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлж байна. Туркийн банкийг хянадаг байсан “GSD” бүлэглэл нь өөрийн мэдлийн хувьцааг 316 сая ам.доллараар заржээ. Зарагдсан банк нь 1986 онд байгуулагдсан бөгөөд хувьцаа нь Стамбулын бирж дээр зарагддаг байж. Одоо хоёр улсын төрийн хяналтын албад энэ наймааг зөвшөөрөх л үлдсэн.
Туркийн хамгийн том арилжааны түншүүдийн жагсаалтад Хятад гуравдугаарт ордог бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт жилдээ 28 тэрбум ам.доллар болсон. Хятадын Үйлдвэрлэл худалдааны банк ийнхүү Туркийн банкийг худалдан авснаар хоёр орны үйлчлүүлэгчдэд үзүүлдэг санхүүгийн үйлчилгээний цар хүрээ нэмэгдэж, харилцаа холбоо цаашид улам өргөжүүлэхэд сайнаар нөлөөлнө гэдгийг Хятадын тал онцолжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан