Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
С.Тэмүүжин: Дэлхий нийтийн чиг хандлага IP телевиз рүү чиглэж байна
ХХI зууныг "Мэдээллийн эрин зуун" хэмээн зүгээр ч нэг нэрлээгүй аж. Өдөр ирэх тутам өргөжин тэлж буй мэдээллийн асар өргөн сүлжээ, технологийн дэвшил телевизийн салбарыг ч өөртөө нэгтгэж байна. IT буюу мэдээлийн технологийн энэ "эзэрхийлэл"-д хүссэн хүсээгүй өнэдэхгүй аваас телевизүүд зах зээл, цаг үеэсээ шахагдахад хүрчээ. Үүний илрэл нь өдгөө хүчээ авч буй телевиз юм. Үзэгчид өөсдийн хүслээр үзэж харах боломжийг илүү нээлттэй болгосон эл салбар орчин үеийн технологид суурилна. Тиймдээ ч Монголын үндэсний олон нийтийн телевиз шат дараатай техникийн шинэчлэл хийж байгаа билээ. Эл ажлыг гардан гүйцэтгэж буй МҮОНТ-ийн Техникийн албаны дарга С.Тэмүүжинтэй технологийн шинэчлэл болоод орчин үеийн телевизийн чиг хандлагын тухай ярилцлаа.

-МҮОНТ-ийн техник шинэчлэл гэдэг асар том, амаргүй ажил. Энэ ажилд гар бие оролцож байгаа учир таныг онцлон орчин үеийн телевизийн технологи, чиг хандлагын тухай яриа өрнүүлэх гэсэн юм?
-Миний хувьд телевизийн салбарт ажиллаад арван жил болж байна. 2003 оноос хойш “TV9” телевизэд ажиллаж байгаад өнгөрсөн жилээс МҮОНТ-ийн HD формат руу шилжих төсөл эхэлсний дараа төслийн үргэлжлэл, цаашид хийх техник шинэчлэлийн ажилд хамтран ажиллаач гэсэн хүсэлтийн дагуу ирээд жил болж байна. Ерөнхийдөө төсөл маань 5-6 үе шаттай хэрэгжих юм. Би эхний төслийн тендер зарласны дараахан ирсэн. Одоо хоёр, гуравдугаар үе шат нь өндөрлөх тийшээ хандаж байна даа. Телевизийн салбарын хөгжлийн чиг хандлага технологид бус агуулгад илүү анхаарч эхэлж байна. Гэхдээ дэлхий дахинтай зэрэг хөгжье гэвэл агуулгадаа ч тэр технологидоо ч тэр зайлшгүй анхаарч, шинэчлэл хийх ёстой. МҮОНТ байгуулагдсан цагаасаа хойш нэг ч удаа техник шинэчлэл хийгээгүй шүү дээ. Техник шинэчлэл хийсний дараа хүссэн хүсээгүй агуулга, нийтлэл нэвтрүүлгийн бодлого өөр болно.
Би жижиг телевизүүдийн техникийн шийдлийг гаргаж өгч байсан л даа. Ийм тоног төхөөрөмж бүрдүүлж чадвал HD форматад шилжих боломжтой гэх мэтчилэн цөөнгүй телевизийн шийдэл, зохиомж буюу нэг үгээр ажлын зургийг нь гаргаж өгч байсан юм. Анх “Боловсрол” суваг телевиз байгуулагдахад холболтын схем, байшингийн бүтэц гэх мэт зүйлсийг хийж байсан. Мөн “NTV” телевиз үүсгэн байгуулагдахад уулзаж ярилцаад зураг төслийг нь шийдэж өгч байлаа. Түүнээс хойш цөөнгүй телевизийн техникийн шийдэл, зураг төсөл, байгууламжийг хийсэн дээ. Энд ирж ажиллаж байгаа нь миний урьд хийсэн ажил, шийдлүүдээс хамгийн том нь гэж хэлж болно. Тиймдээ ч багагүй хөрөнгө мөнгө шаардаж байна.
-Мэдээж арилжааны телевизтэй харьцуулахад улсын байгууллага гэдэг утгаараа ялгаа их байгаа байх?
-Тиймээ, үнэхээр нүсэр ажил л даа. Асар том аппаратур, бүтэц зохион байгуулалт учраас цаашид жишиг болохуйц мөн ашиглалтын хувьд эдэлгээ нь удаан байх тал дээр их анхаарч техникээ шийдэж байна. Нэг жижиг телевизийг HD рүү шилжүүлье гэвэл хөрөнгө мөнгөө хэмнэх үүднээс өнөө маргаашаа аргацаасан хамгийн хямд өртгөөр бий болгож болно. Энэ бол их амархан ажил. Харин МҮОНТ арилжааны телевиз шиг зардлаа нөхөх, ойр ойр техник шинэчлэлт хийгээд байх боломжгүй учир багадаа ойрын арван жилдээ дахин засвар үйлчилгээ, шинэчлэлт хийхгүй байх шийдлийг 2009 онд гаргасан байгаа юм. Тиймдээ ч үүндээ таарсан үнэ ханштай, баталгаатай ажиллах, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, шинэлэг технологи, тоног төхөөрөмжөөр хангах ёстой гэж үзсэн. Мөн хамтран ажилладаг гадны улс орон, телевиз, агентлагуудын стандартад нийцсэн байх ёстой. Аль ч улс орон, агентлагаас мэргэжилтнүүд ирсэн ажиллах шаардлага хангасан байх хэрэгтэй. Энэ мэтчилэн тухайн тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг урт байлгах үүднээс үнэтэйг нь сонгосон.
-Техник шинэчлэл хийж тоон системд шилжих тухай үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсээд байгаа?
-Ер нь, МҮОНТ-ийн техник шинэчлэлийг 2009-2016 онд хийнэ гэж үе шаттай төлөвлөсөн юм билээ. Тэгээд хамгийн их ачаалал авдаг газраасаа эхэлье, дижитал болгоё гээд л 600-гийн студиэ юун түрүүнд шинэчилсэн. Гэтэл тухайн үед буюу 2009 онд хийсэн энэ ажилынхаа төсөвт HD камераа багтааж чадаагүй. Гэхдээ бусад тоног төхөөрөмжийн хувьд дижитал болсон байсан. Үүний дараа 2010 онд хоёрдугаар суваг ашиглалтад оруулах болсонтой холбогдуулж 150-ийн студийг тоон тоног төхөөрөмж рүү шилжүүлсэн юм билээ. Хэдий хоёр ч том студиэ дижитал болгосон ч эфир нь 1991 оноос хойш ашиглагдсан аналоги тоног төхөөрөмж хэвээрээ л байсан. Өөрөөр хэлбэл телевизийн төв удирлага аналоги хэвээрээ байсныг өнгөрсөн жил буюу 2013 оны есдүгээр сард тоон болгон сольж HD-ээр шинэчилсэн. Төв удирдлагын систем солигдсон болохоор түүнийгээ дагаад энэ жил эфирийнхээ хажуугийн мэдээний студи, өглөө, үдшийн хөтөлбөрийн студиэ мөн HD болгосон. Ингээд бодохоор ихэнх ажил ард үлдэж байгаа юм. Одоо явуулын станцуудаа авахаар энэ жилийн төсөвт суулгасан. Удахгүй тендер зарлаж энэ ажлыг хийхээр ерөнхийдөө тоон системд бүрэн шилжинэ гэж ойлгож болно.
-Ерөнхий тоног төхөөрөмжүүдээ шинэчилж дуусч байгаа юм байна. Гэхдээ үйлдвэрлэлийн процесс гэж амаргүй ажил бий шүү дээ?
-Одоо хэрэгжиж дуусаагүй бас нэг ажил бол өөрийн чинь хэлсэн үйлдвэрлэлийн процесс юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд хүрдэг бүтээгдэхүүнээ чанаржуулж, хальс хэрэглэдэг байснаа л болино гэсэн үг. Энэ ажлыг дагаад их олон зүйл өөрчлөгдөнө. Наад зах нь ажилтан, боловсон хүчнээ сургах гэх мэт.
-Бас нэгэн ээдрээтэй зүйл бол архив шүү дээ. МҮОНТ-ийн асар том архивыг эх хувиар нь хадгалахаас гадна дижитал хэлбэрт хадгалах зайлшгүй шаардлагатай. Энэ нь өндөр өртөгтэй биз?
-Архивыг хуучин видео хальсанд хадгалдаг байсан бол одоогийн шинэчлэлийг дагаад дижитал буюу компьютерт шууд холбон ашиглах боломжтой тоон хальсанд хадгална. Ер нь, архивын зарчмаар бол эх материалыг ямар нэг байдлаар хаяж үрэгдүүлэх, үрэн таран хийхгүй байх ёстой. Гэхдээ түүнийг өнөөдөр магадгүй маргааш ашиглана. Тиймээс насыг нь уртасгах ажил зайлшгүй хийнэ. Тэгэхийн тулд хуучин хальснаасаа тоон хальс руугаа хуулах ёстой. Энэ ажлыг эхлүүлэх үүднээс бид Гераманы “Стийнбэк” гэж кино монтаж, эвлүүлэг хийдэг компанитай гэрээ хийж тоног төхөөрөмжөө захиалчихаад байна. Ирэх зургаа, долдугаар сараас ашиглаж эхэлнэ. Энэ жилдээ бүгдийг нь биш ч гэсэн Ю.Цэдэнбал гуайн хэлж байсан үг гэхчлэн дээр үеийн, ховор нандин дүрс бичлэгүүдийг тоон болгож шинээр архивлана.
Гэхдээ тоон болгож архивласны 20 хувийг Үндэсний архив авах ёстой ч Үндэсний архивын газарт маань одоогоор тоон технологи байхгүй. Харин шинээр хуулсан нөөц хувилбаруудаа улсаас Үндэсний дата төв рүү явуулах боломжтой гэж үзэж байгаа юм билээ. Яагаад гэвэл манай телевизийн архив бүрэн компьютержиж байгаа болохоор зайлшгүй адил технологи, хадгалалтын горимтой байх ёстой. Энд ямар нэг асуудал үүслээ гэхэд дата төвийн архиваас авч ашиглах боломж бий болно. Нэг ёсны аюулгүй байдлын баталгаа гаргаж байгаа хэрэг.
-МҮОНТ техник шинэчлэлт хийснээр бусад телевизүүдийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж чадах уу?
-Би энэ асуултад цэвэр техник талаас нь л хариулж чадна. Ер нь, телевизийн салбарын техникийн чиг хандлагыг монголчууд угаасаа тодорхойлж чадахгүй. Яагаад гэвэл бид үйлдвэрлэгч биш хэрэглэгч. Гэхдээ хоцрохгүй явж байгаа гэдэг утгаараа хөл нийлүүлэн хөгжиж байна гэж ойлгож болно. Учир нь, одоо шилжиж буй тоон систем, HD формат маань IT буюу мэдээллийн технологийн үндсэн суурь нь юм. Бид өнөөдөр “Apple” корпорацийн “iPhone 5s” утас албан ёсоор худалдаанд гармагц нь л ашиглаж байна. Энэ ч утгаараа дэлхий дахины хөгжил тэр дундаа мэдээллийн технологийн хөгжил, хурдаас хоцрохгүй байгаа гэж болно. Телевизийн салбартай ч ялгаагүй хөл нийлүүлэн алхаж болно. Ер нь, телевиз, мэдээллийн технологийн салбар хоёр бараг нийлж байна. Жишээ нь, кабелийн сувгийн компани хөгжөөд интернэт түгээгч компани болтлоо өргөжиж байна. Интернэт түгээгч нь ч кабель, суурин утасны үйлчилгээг хүртэл давхар хийж байна.Телевизүүдийн технологийн чиг хандлага үзэгчээ дагаж хөгжих ёстой. Гэтэл үзэгч маань телевизийг ямар ч хамаагүй юмаар үздэг болчихлоо. Таван настай жаахан хүүхэд аавынхаа утсыг аваад л “Cartoon networks” үзэж байна шүү дээ. Үзэгчдийн сонирхол ийм чиг хандлага буюу нөгөө IT тал руугаа яваад байгаа учир МҮОНТ ч энэ хандлагыг барьж, техник шинэчлэлээ ч хийж байна.
-Нэг үгээр телевиз хэлбэршил нь олон янз болохоос гадна үзэгчийн сонголт хийх боломж цахим сайтуудтай адил тэлж байгаа гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав, дэлхий хавтайрч байна гэж сүүлийн үед ярих боллоо. Телевизийн салбар ч үүнтэй адил болж байна. Миний санаачлан хэрэгжүүлж байгаа төслийн нэг бол DRM буюу “Digital right manegment” систем юм. Энэ системийг МҮОНТ-д нэвтрүүлснээр яах вэ гэвэл нөгөө IP телевизүүд кино сандаа кино, контентууд тавиад үзэгчдэд зардаг байдал бидэнд ашигтай болж эхэлнэ. Харин бид тэр компанитай техник түвшиндөө яаж холбогдох уу, орлого ашгаа яаж тооцох вэ гэдэг асуудлыг манай техник шинэчлэл дааж байгаа юм. Энэ тухай жишээ дурдвал үзэгчдийн сайн мэдэх “Univision”, “Skymedia” гэх мэт IP телевизийг дурдаж болно. Саяхан л гэхэд хоёр IP телевизийн тендер зарлагдлаа. Мөн дэлхий дахинд “Apple”, Google“, “Amazon” гурав телевизийн бизнест орохоо зарлачихлаа. Ерөнхийдөө дэлхий нийтийн телевизийн чиг хандлага IP телевиз рүү чиглэж байна. Би гэртээ “Apple” телевизтэй бол “Univision”-той байх шаардлагагүй. Дэлхийн хаанаас ч МҮОНТ, “TV9”, “UBS” тэр ч бүү хэл гадаад сувгуудыг бүгдийг нь “Apple”, “Google” “Amazon”-ны телевизээр үзэх боломжтой болчихлоо. “Youtube” санд байгаа видеонуудыг ч сонгон үзэх боломжтой болж байна. Эдгээр телевизүүд бидний нөгөө дотоодын IP телевиздээ мөнгө төлж үздэг явдлыг үгүй болгочихлоо. Технологийн дэвшил үзэгчдийг яах аргагүй дээрхтэй адил телевизүүд рүү хөтөлж дэлхий нийттэй нэгдэхийг шаардаж байна. “Univision” өнөөдөр их үзэгчтэй байж болох ч маргааш байдал огт өөрөөр эргэнэ. Дэлхий дахин нэгдсэн нэг системд орж байна. МҮОНТ ч ялгаагүй хүссэн хүсээгүй тийш орно. Энэ ажлын эхлэл нь өнөөдрийн шинэчлэл юм.
Энэ мэт телевизийн салбар хумигдаж, олон оператор гарч байгаа байдлыг харахад аль нэг технологийн экспо, үзэсгэлэнд очиход хүртэл юу анзаарагдаж байна гэхээр орчин үед телевизүүд технологи хөөцөлдөх бус тэр технологийг үнэгүй нэвтрүүлж буй дэлхийн том компаниудын шаардлагад нийцсэн контент үйлдвэрлэдэг болно. Өөрөөр хэлбэл тэдгээрийн технологид суурилсан маш сайн контент хийж түүнийгээ борлуулдаг болохыг шаардаж байна. Иймээс МҮОНТ-ийн технологийн шинэчлэл бүхий л талд нээлттэй, тохирохуйц байхаар хийж байгаа юм. “Univision“ ч бай, “Skymedia“ тэр ч бүү хэл нөгөө “Apple”, “Google” телевизүүдэд ч тэр нийцэхээр болно. Тиймээс контент буюу бүтээгдэхүүн үйлдвэрлэх талдаа бодлого төлөвлөлтөө сайжруулъя, хөрөнгө санхүүгээ ч заръя гээд байгаа юм.
-Нэг ёсны амттай сайн талх хийчихвэл хүссэн хүсээгүй хэрэглэгчдийн шаардлагаар өөр байгууллагууд бидний өмнөөс борлуулна гэсэн үг байх нь?
-Тийм, бид амттай, чанартай, шинэ орц, хольцтой сайн талх үйлдвэрлэвэл хэрэглэгчид контент дамжуулдаг IP телевизүүдээр дамжуулан худалдан авч байгаа хэрэг. Түүнийг нь дамжуулсны хувьд тухайн байгууллага ашиг хүртэнэ, бид ч ашгаа авна. Нэг ёсны МҮОНТ-ийн техник шинэчлэл дуусмагц энэ тал руу илүү түлхүү ажиллана гэсэн үг.

0 Сэтгэгдэл