Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Турчинов: Украины зэвсэгт хүчин Оросын эсрэг бэлэн байна
Украины зэвсэгт хүчин Оросын зүгээс ирэх аюулын эсрэг бүрэн бэлэн байдалд байна гэж тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов Киевт болсон бүс нутгийн удирдлагуудын зөвлөгөөн дээр мэдэгджээ. Түүний хэлснээр бол өнөөдөр Оросын зүгээс бүс нутгийн дайны аюул бодитой болоод  байгаа юм байна.
“Манай зэвсэгт хүчин байлдааны бүрэн бэлэн байдалд байна” гэж Турчинов онцолсон байна.  
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ДЯЯ-ны тэргүүн Арсен Аваковоос Луганск болон Донецк мужийн Дотоод хэргийн газрын удирдлагуудыг ажлаас нь халахыг шаарджээ. Тэр бас улсынхаа зүүн бүс нутгийн Аюулаас хамгаалах болон цагдаагийн бүрэлдхүүнийг бүхэлд нь шинэчлэх хэрэгтэй гэсэн байна.
“Өнөөдөр Донецкт төр засаг нь байдлыг хянаж чадахгүй байна. Донецк мужид ч гэсэн” гэж Турчинов хэлээд ойрын үед хүчний байгууллагыг шинэчлэн бэхжүүлж Донецк болон Луганск мужид хэв журам тогтоох шаардлагатай байна гэжээ.
Славянск дахь нөхцөл байдлын тухайд Турчинов “Хотыг террорист бүлэглэл эзлэн аваад байна” гээд эднийг Оросуудын хяналтад байгаа гэжээ. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч бүс нутгийн удирдлагуудад нөхцөл байдлыг ийм болтол нь дэврээхгүй байхыг анхааруулсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан