Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотноо аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, судалгаа шинжилгээний төвд ө Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
Сонгуулийн ажил хархнуудаас болж саатжээ
Энэтхэгт болж буй сонгуулийн ажил хэдхэн хархнаас болж саатахад хүрчээ. 814 сая сонгогчтой тус улс сонгуулийн саналын хуудсыг аль болох хурдан шуурхай тоолохын тулд санал тоолдог цахилгаан машин ашигладаг юм. Гэтэл Нью-Делигийн ойролцоох Газиабад хотын саналыг тоолохоор илгээсэн электрон машиныг хархнууд эвдэж сүйдлээд ажил уяж, сонгуулийн дүн гарах хугацааг хойшлуулж орхижээ. Саналын хуудас тоолох машиныг хадгалж байсан байр буудайн агуулахтай ойролцоо байсан нь ийм явдал гарахад хүргэсэн бололтой.  Одоо сонгуулийн хорооныхон санал тоолохоос гадна машинуудаа хархнаас хамгаалж, устгах бас нэг ажилтай болжээ.
Хүн амын тоогоор дэлхийд хоёрт ордог Энэтхэг улсад сонгууль явуулж, санал тоолоход бүтэн зургаан долоо хоног шаардагддаг юм.  800 сая саналын хуудсыг гараар тоолох аргагүй учир 1998 оноос цахилгаан машин ашиглаж эхэлсэн юм байна. Тус улсын сонгогчид хэд хоногийн өмнө парламентын 543 гишүүнээ сонгосон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан