Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Мадуро цалин, тэтгэврийг нэмэхээр амлав
Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг угтаж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэхээр амлажээ. Николас Мадуро цалин, тэтгэвэр нэмэх мэдэгдэл хийсэн нь Венесуэлд гурван сар орчим үргэлжилсэн Засгийн газрын эсрэг жагсаал, үймээний дараа иргэдийг аргадсан үйлдэл гэгдэж байна. Цалинг 30 хувиар нэмснээр Венесуэлийн хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээ 4252 боливар /ойролцоогоор 67.5 ам.доллар/  болж байгаа аж. Үүнээс өмнө Венесуэлийн Засгийн газар цалингийн хэмжээг өнгөрсөн гуравдугаар сард 10 хувиар нэмэгдүүлсэн юм байна. Венесуэлд инфляци өнгөрсөн 2013 оны байдлаар 56.2 хувьд хүрч нэмэгдэн, ам.долларын хоригоос шалтгаалсан бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч, гэмт хэрэг буурахгүй байгаа нь ард олны тэвчээрийг барж, Засгийн газрын эсрэг жагсахад хүргэсэн юм. Венесуэлийн сөрөг хүчнийхний зүгээс газрын тосоор баялаг орныг зөв удирдаж, хөгжилд хүргэж чадахгүй байгаад Ерөнхийлөгч Николас Мадурог буруутган, огцрохыг шаардаж байжээ. Венесуэльд өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн Засгийн газрын эсрэг жагсаал, үймээн самууны үеэр 41 хүн амь үрэгдэж, олон зуун хүн гэмтэж бэртсэн байна.
Венесуэлийг 14 жилийн турш удирдсан Уго Чавес өнгөрсөн 2013 онд нас барсны дараа Николас Мадуро түүний орыг залгамжилсан билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан