Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Ерөнхийлөгч нь огцорвол 30 сая доллар өгнө гэж амлав
Африкийн Бүгд найрамдах Ардчилсан Конго улсад 30 сая америк долларын тусламж үзүүлэхээр тус улсад айлчилж яваа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри амлалаа. Гэхдээ тэрээр нэг нөхцөл тавьсан байна. Одоогийн Ерөнхийлөгч Йосиф Кабила дахин сонгуульд өрсөлдөхгүй гэж амласан тохиолдолд АНУ энэ мөнгийг Конгод шилжүүлэх ажээ. Сүүлийн хэдэн арван жил үймээн самуунтай, эмх замбараагүй байдалтай байгаа Конго улс 2016 онд Ерөнхийлөгчийн сонгууль явуулах ёстой. Энэ сонгуулийнхаа товыг аль болох эртхэн зарлах, хэн нэр дэвшихийг эртхэн тодруулах тусмаа сайн гэж АНУ-ын тал нөхцөл тавьж байгаагийн дээр аль хэдийнэ хоёр дахин сонгогдоод буй Йосиф Кабилаг Үндсэн хуулиа зөрчиж, гурав дахиа дэвших ёсгүй хэмээн гол болзлоо тавьжээ.
АНУ-ын тал тус улсад сүүлийн хэдэн жил 210 сая ам.долларын тусламж үзүүлээд байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан