Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Өмнөд Суданы арми ухарчээ
Манай энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэж байгаа Өмнөд Суданы иргэний дайны явц ээдрээтэй хэвээр. Эдийн засаг, санхүүгээр дорой улс болохоор байлдаж байгаа талууд цаашид цэрэг дайны ажиллагаа явуулахын тулд газрын тосны орд газруудыг хяналтдаа оруулахаар ширүүн тулаан явуулж байна. Босогчдын эзлэн аваад байгаа Бентиу хот дахь газрын тос шахах ба ачуулах төвийг эрх баригчдын цэргийн ангиуд эзлэх ээлжилт дайралтаа хийж хотын төвийг мэдэлдээ оруулаад байгаа тухай мэдээ ирж байсан. Гэвч НҮБ-ын төвд байгаа “BBC” агентлагийн сурвалжлагч Засгийн газрын цэргүүд гудамжны тулаанд ялагдал хүлээн буцаж ухраад байгаа тухай мэдээлэв. Бентиу хотыг Засгийн газрын цэргүүд ба босогчдын цэргийнхэн иргэний дайн эхэлснээс хойш хэд хэдэн удаа ээлж дараалан эзэлж бас алдаад байгаа юм. Засгийн газрын цэргүүд босогчид эзлэн авсан газартаа яс үндсээр ялган бөөнөөр хороох ажиллагаа явуулж байгаа тухай мэдэгдэж байгаа ч босогчид үгүйсгэж байна. Өнгөрсөн оны сүүлээр Өмнөд Суданы Ерөнхийлөгч  Салва Киир өөрийн орлогчийг төрийн эргэлт хийхээр завдсан гэж буруутгасны дараа иргэний дайн дэгдээд байгаа билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан