Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Эстонийн түүхэнд хамгийн том хээрийн сургууль болж байна
НАТО-гийн гишүүн орнуудын 6000 гаруй цэргийн албан хаагч оролцсон Эстони улсын түүхэн дэх хамгийн том “Хаврын шуурга” нэртэй хээрийн сургууль эхэлж байгаа тухай тус улсын Өөрийгөө хамгаалах хүчний штаб мэдэгджээ. Энэ хээрийн сургууль жил болгон явагддаг ч оролцогчид, хамрагдсан орны тоогоор үүн шиг том цар хүрээтэй болж байсан нь үгүй. Энэ удаагийн хээрийн сургуульд Их Британийн Ланкастерийн явган цэргийн анги ба Латвийн явган цэрэг, АНУ-ын агаарын десантын ангиас тус бүр рот цэрэг, мөн Литвийн тагнуулын отряд, Польшийн агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний гурван сөнөөгч онгоц, пуужингийн бүрэлдэхүүн, Бельгийн зенитийн их бууны бүлэг, Францын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд гээд нийт 6000 мянга гаруй хүн оролцож байна.
Украинд болж байгаа хэрэг явдалтай холбоотойгоор НАТО нь Украин орчим, Балтын тэнгисийн улсууд гэх мэт газруудад ойрын арав гаруй жил байгаагүй өндөр идэвх харуулж байгаа юм.
НАТО-гийн гишүүн орнуудын 6000 гаруй цэргийн албан хаагч оролцсон Эстони улсын түүхэн дэх хамгийн том “Хаврын шуурга” нэртэй хээрийн сургууль эхэлж байгаа тухай тус улсын Өөрийгөө хамгаалах хүчний штаб мэдэгджээ. Энэ хээрийн сургууль жил болгон явагддаг ч оролцогчид, хамрагдсан орны тоогоор үүн шиг том цар хүрээтэй болж байсан нь үгүй. Энэ удаагийн хээрийн сургуульд Их Британийн Ланкастерийн явган цэргийн анги ба Латвийн явган цэрэг, АНУ-ын агаарын десантын ангиас тус бүр рот цэрэг, мөн Литвийн тагнуулын отряд, Польшийн агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний гурван сөнөөгч онгоц, пуужингийн бүрэлдэхүүн, Бельгийн зенитийн их бууны бүлэг, Францын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд гээд нийт 6000 мянга гаруй хүн оролцож байна. Украинд болж байгаа хэрэг явдалтай холбоотойгоор НАТО нь Украин орчим, Балтын тэнгисийн улсууд гэх мэт газруудад ойрын арав гаруй жил байгаагүй өндөр идэвх харуулж байгаа юм.
0 Сэтгэгдэл























