Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
85,7 мянган түлхүүрээр бүтсэн хөшөө
Чехийн нийслэл Прага хотын Франц Кафкагийн талбайд нэгэн өвөрмөц хөшөө бий. 2010 оны гуравдугаар сарын 9-ний өдөр нээсэн энэ хөшөө бол коммунист дэглэмийг түлхэн унагаасан 1989 оны улбар хувьсгалын 20 жилийн ойд зориулан 85741 түлхүүрээр бүтээсэн хөшөө.

Ийм ер бусын хөшөө босгох санаа 20 жилийн тэртээ коммунист дэглэмийг эсэргүүцэн тэмцсэн жагсаалд оюутнууд түлхүүр шажигнуулан явсныг бэлгэджээ.
Хөшөө ердөө л чехээр хувьсгал гэдгийг хэлдэг “Revoluce” гэсэн үгний үсгүүдийг дээрээс нь доош давхарлан өрсөн хэлбэртэй. Хөшөөний үсэг бүр тус тусдаа өөрийн гэсэн утгатай. Хамгийн дээрх “R” гэхэд л хувьсгал гэдгээ илэрхийлж байгаа бол хамгийн доор байх жижигхэн “E” бол хуучин коммунист намын урсан батлахыг илэрхийлдэг байна.

Хөшөөг зүгээр үгүй хэдэн хүн санаачлаад манайхан шиг төсвөөс мөнгө завшиж байгаад босгосонгүй, улс орон даяар зар түгээж хэрэггүй түлхүүр цуглуулжээ. Мөн хөшөөг хаана босгох талаар ч интернет санал асуулга явуулсан байна. Ингээд хоёр сарын хугацаанд 85741 түлхүүр цугласнаар босгожээ. Хөшөөний уран барималч нь чехийн архитектор Иржи Давид юм байна.

0 Сэтгэгдэл