Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотноо аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, судалгаа шинжилгээний төвд ө Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
“Coca-Cola” маргаантай бодисыг хэрэглэхгүй
Ундааны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч “Coca-Cola” компани бүх бүтээгдэхүүнийхээ найрлагаас хэрэглэгчдэд айдас төрүүлсэн бодисыг хасахаар шийдэж байгаагаа албан ёсоор мэдэгдэв. Хэрэглэхээс татгалзаж байгаа бодис нь амт тогтворжуулагч байдлаар ашигладаг бромжуулсан ургамлын тос. Гэхдээ энэ бодисыг хүний биед хортой гэдгээс болж татгалзаагүй, бүх л төрлийн ундааны найрлагад ордог бодисууд нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг “Coca-Cola” компанийн төлөөлөгч онцолсон байна. Тус компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн зарим нь бромжуулсан ургамлын тосыг эрүүл мэндэд хортой байж магадгүй гэсэн таамагтаа хөтлөгдөн ундааны найрлагаас хасах уриалга гаргасан, олон арван мянган хүн энэ уриалгыг нь дэмжсэн тул “Coca-Cola” компани тэдний болгоомжлолыг хүндэтгэн үзээд ийм алхам хийж байгаа аж.

Бромжуулсан ургамлын тос /БУТ/ нь нийлэг аргаар гаргаж авдаг химийн бодис. Ундаанд янз бүрийн амт, үнэр оруулагч нэмэлтүүд нь тослог байдаг тул усанд хийхэд гадарга дэээр нь хөвж үлдээд хангалтай холигддоггүй. Иймд амт, үнэр оруулагч тослог нэмэлтийг усанд илүү сайн уусгахын тулд бромжуулсан ургамлын тосыг хольж өгдөг. Ийм тос агуулсан ундааг удаан хугацааны турш тогтмол их хэмжээгээр хэрэглэх үед хүний биед хуримтлагдан хордлого өгдөг болохыг 1990-ээд оны сүүлээр илрүүлсэн юм. 1997 онд толгой өвддөг, ой санамжаа алдсан, явж чадахаа больсон өвчтөнд шинжилгээ хийгээд эмч нар БУТ-ын асар өндөр агуулга илрүүлээд гайхжээ. Харин өвчтөн БУТ агуулсан хийжүүлсэн ундааг өдөр болгон дөрвөн литрийг уудаг байсан гэдгээ хэлснээр учир нь олдсон байна. Өвчтөний биеийг БУТ-аас цэвэрлэхийн тулд хиймэл бөөр төхөөрөмжид залган эмчилсэн байдаг. Удалгүй буюу 2003 онд гарын шуу нь эдгэрдэггүй яр, шарханд баригдсан хүнд шинжилгээ хийхэд цуснаас нь мөн маш их хэмжээний БУТ илэрсэн гэнэ. Тэрээр хоногт найман литр хийжүүлсэн, амттай ундаа уудаг байснаа хэлснээр өвчний шалтгааныг тодруулжээ. Энэ мэт хэргээс болж хэрэглэгчид томоохон ундаа үйлдвэрлэгчдэд хандан БУТ-ыг ашиглахаа зогсоохыг 20 гаруй жилийн турш шаардаж байсан юм. “Coca-Cola”-ийн гол өрсөлдөгч гэгддэг “Pepsi” компани өнгөрсөн жил энэ бодисыг ундааны найрлагаас хасч буйгаа мэдэгдэж байв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан