Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Зочид буудалд буухгүй байхыг уриалав
Холливудын одууд Брунейн хааны мэдэлд байдаг “Беверли Хиллз” зочид буудлаар үйлчлүүлэхгүй байхыг шаардсан кампанит ажил эхлүүлсэн байна. Лалын шашинт Бруней улс ижил хүйстэнтэйгээ явалдагчид, гэр бүлийн хүнээ мэхлэгч, үр хөндөлт хийсэн хүмүүст цаазаар авах хүртэл хатуу шийтгэл ногдуулдаг шинэ хууль баталсан учраас ийм арга хэмжээ явуулж байгаа аж. “Беверли Хиллз” зочид буудал Холливудын одуудын дунд алдартай, домог болсон газар. 1912 онд нээгдсэн энэ зочид буудалд Элизабет Тейлор, Ричарт Бертон, Ховард Хьюз гэх мэт алдартнууд амьдарч байсан бөгөөд одоо ч одууд энэ буудалд буухыг нэр төрийн хэрэг гэж үздэг. Харин одуудын эхлүүлсэн эсэргүүцлийн арга хэмжээний дараа одууд энэ зочид буудалд буух нь юу л бол. Учир нь, эсэргүүцлийн хөдөлгөөнийг үл тоон буудалд буусан олны танил хүн болгон шууд гомо нарыг үзэн ядагч, хэт хуучинсаг үзэлтэн гэсэн цол авч, цаашид шинэ кинонд тоглох боломж багасахтай зэрэгцэн сүүлд тоглосон киног нь үзэх хүмүүсийн тоо цөөрөхөд нөлөө үзүүлнэ.  Калифорни мужийн Беверли Хиллз хотын зөвлөл хуралдаад Брунейн хааны баталсан хатуу хуулийг шүүмжлээд зочид буудлыг нэн даруй хотын зөвлөлд худалдахыг уриалжээ.
Хатуу хуулийг эсэргүүцсэн ажиллагаа Америкаар хязгаарлагдсангүй Брунейн хааны өөр нэг өмч болох Лондонд байдаг “Дорчестер” буудалд мөн л одуудыг буухгүй байхыг уриалсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан