Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотноо аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, судалгаа шинжилгээний төвд ө Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
АНУ-гаас нэг жилд сая гаруй хүн сураггүй алга болдог

АНУ-ын иргэдээс өнгөрсөн 2013 онд нэг сая гаруй хүн сураггүй алга болсон  гэж Холбооны засгийн газар мэдээлж байна. Цагдаагийн шуурхай албаны 911 утсанд ирж байгаа дуудлагаас үзэхэд хэн нэгнийг сураггүй алга боллоо гэсэн дуудлага хоногт 2700 ирдэг байна. Янз бүрийн л тохиолдол байдаг байна. Чикагогийн уугуул Дэвид Амайя гэгчийг 30 жил эрэн сурвалжилж байгаа гэнэ. Гэтэл ээж нь түүнийг долоон настай байхад нь Мексикт орхиод ирсэн, Дэвид ямар ч бичиг баримтгүй болохоор америкийн иргэн гэдгээ нотолж чадалгүй өнөө хүрч, хил даван гаалийнханд баригдан ирсэн нь хэдэн сарын өмнө  тодорхой болжээ. Мичиган мужийн Детройтын 15 настай Салли гэхэд л мөн л сураггүй алга болсон. Гэтэл тэрээр 37 настай эрэгтэйтэй хамт гэрээсээ зугтаасан байдаг. Одоо түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчилж байгаа бол дагуулж явсан эрэгтэйг нь насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн замд уруу татсан хэргээр шийтгэх болж байгаа юм. Хүүхэд алга болж байгаа хэргийн гол үндэс болох бэлгийн хүчирхийлэл, гаж үйлдэл өнгөрсөн онд гэхэд л 3000 тохиолдол бүртгэгджээ. Мичиганы 13 настай Рэйчил гэхэд л интернетээр хаа байсан Калифорнийн 34 настай  Жозеф гэгчтэй танилцаад түүнтэй хамт Миссури мужийн Крествуд руу оргосон байх жишээтэй. Харин тэндхийн нэгэн телевизээр гаргасан зарлал дээрх охин мөн шиг байна гэж цагдаад хэлснээр олж авсан.
Ер нь насанд хүрээгүй хүүхэд алга болдог хэдэн шалтгаан нь, өөрөө сайн дураараа гэрээсээ зугтаах, эцэг эхэд нь заналхийлэх байдлаар хулгайлах, насанд хүрсэн хүнд дурласан бүтэлгүй дурлалаас болж дагаж явах, бэлгийн юм уу боолчлох, эрхтний донор болгох зорилгоор хулгайлах гэсэн хэлбэрүүд байдаг байна.
Харин насанд хүрэгсдийн хувьд сураггүй алга болох нь гол шалтгаан нь сэтгэцийн эмгэгтэй холбоотой байдаг. Висконсин мужийн 43 настай нэг хүн машинаараа зүгээр явж байгаад хотын захад машинаа орхиод ой руу ороод л хөлдөөд үхчихсэн байх жишээтэй. Тэр ердөө л сэтгэцийн тайвшруулах эм хэтрүүлэн хэрэглэсэн байж. Тэгээд л сураггүй алга болсон хэмээн бөөн эрэл сурал болдог.
Ийм ч болохоор АНУ-д одоо алга бологсдыг богино хугацаанд эрж олох хоёр аргыг санал болгож байгаа юм.
Энэ бол нэгдүгээрт гар утсаар нь хайх. Сүүлийн үеийн утаснууд бараг бүгд GPS тоноглолтой болсон болохоор үүгээр нь хайхад хялбар болж байгаа юм.Утасаа л унтраагаагүй бол шүү дээ.  
Хоёрдугаарт хүмүүсийг өдрийн тэмдэглэл хөтөлж байхыг санал болгож байгаа гэнэ. Амьдралдаа тохиосон ямар нэгэн онцгой үйл явдал, шинэ танил, хэн нэгэнтэй муудалцсан гэх зэргээр. Энэ нь хуулийнханд их дөхөм болдог байна.
Юутай хэн нэгэн нь сураггүй алга болно гэдэг АНУ-ын эрх баригчдын толгой гашилгасан бас нэг зовлон болсоор  байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан