Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Ренчиний Чойномын нэрэмжит “Оюухай-2014” наадмын тов гарлаа
Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Ренчиний Чойномын нэрэмжит “Оюухай-2014” наадмын тов зарлагджээ. Эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний яруу найргийг хөгжүүлэх, ном соёлын үйл ажиллагааг хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор зохиогддог тус наадам анх 1993 онд зохиогдож байсан бөгөөд энэ жил ес дэх жилдээ зохиогдох гэж байгаа нь энэ юм.
Энэ жилийн наадмын гол онцлог нь Хэнтий аймгийн Дархан сум буюу нэрт яруу найрагчийн төрсөн нутагт болж байгаа бөгөөд тус сумын ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа юм. “Оюухай-2014” яруу найргийн наадамд оролцохыг хүсэгчдийн чөлөөт сэдвийн хоёр, “Чойном” сэдвийн нэг шүлгийг 3000 төгрөгийн хамт энэ сарын 20-ны 17:00 цаг хүртэл Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн байранд хүлээн авах юм байна. Ирсэн шүлгүүдийг судлаач, яруу найрагчдын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн баг шүүж 25 уран бүтээлчийг дараагийн шатанд тэнцүүл юм.
Наадмын хоёрдугаар шат ирэх сарын 14-нд Хэнтий аймгийн Дархан суманд болж, тэргүүн, дэд, гутгаар, тусгай байруудыг шалгаруулах ажээ. Дашрамд дурьдахад, яруу найрагч Р.Чойном 1975 онд Батноров суманд цөллөгт байхдаа “Оюухай” хэмээх 15 бүлэг эрхин сонет бичсэн бөгөөд түүний нэрэмжит наадмыг тус эрхин сонетийн нэрээр нэрлэсэн байна.
Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Ренчиний Чойномын нэрэмжит “Оюухай-2014” наадмын тов зарлагджээ. Эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний яруу найргийг хөгжүүлэх, ном соёлын үйл ажиллагааг хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор зохиогддог тус наадам анх 1993 онд зохиогдож байсан бөгөөд энэ жил ес дэх жилдээ зохиогдох гэж байгаа нь энэ юм.Энэ жилийн наадмын гол онцлог нь Хэнтий аймгийн Дархан сум буюу нэрт яруу найрагчийн төрсөн нутагт болж байгаа бөгөөд тус сумын ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа юм. “Оюухай-2014” яруу найргийн наадамд оролцохыг хүсэгчдийн чөлөөт сэдвийн хоёр, “Чойном” сэдвийн нэг шүлгийг 3000 төгрөгийн хамт энэ сарын 20-ны 17:00 цаг хүртэл Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн байранд хүлээн авах юм байна. Ирсэн шүлгүүдийг судлаач, яруу найрагчдын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн баг шүүж 25 уран бүтээлчийг дараагийн шатанд тэнцүүл юм.
Наадмын хоёрдугаар шат ирэх сарын 14-нд Хэнтий аймгийн Дархан суманд болж, тэргүүн, дэд, гутгаар, тусгай байруудыг шалгаруулах ажээ. Дашрамд дурьдахад, яруу найрагч Р.Чойном 1975 онд Батноров суманд цөллөгт байхдаа “Оюухай” хэмээх 15 бүлэг эрхин сонет бичсэн бөгөөд түүний нэрэмжит наадмыг тус эрхин сонетийн нэрээр нэрлэсэн байна.
0 Сэтгэгдэл
























