Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Талибуудын байр суурь бэхжих нь
Хэрэв 2014 онд олон улсын цэргийн хүчнийг гаргасны дараа Афганстаны армид илүү тусламж үзүүлээгүй тохиолдолд Талибан хүчний байр суурь улам нэмэгдэнэ гэдгийг “Олон улсын хямралын бүлэг” нэртэй төрийн бус байгууллагын гаргасан илтгэлд дурдсан байна. Хэрэв зэвсэг, сум, техник гээд нэмэлт эх үүсвэрээр тусламж эхлээгүй тохиолдолд Талибан хөдөлгөөн том хотуудыг бүрэн эзлэхгүй ч хөдөө орон нутагт нөлөөгөө эрс нэмэгдүүлэх нь гарцаагүй юм байна.
Талибан хүчин сүүлийн үед үйл ажиллагаагаа эрс идэвхжүүлээд байгаа юм. Тэд хамгийн сүүлд хийсэн мэдэгдэлдээ Афганистан даяар дайралт эхлүүлж байгаагаа мэдэгдсэн юм.
Энд дурдагдаад байгаа эх үүсвэрийн тоонд Оросын Ми-17 нисдэг тэрэг ч явж байгаа. Ашиглахад хялбар, энгийн гэдгээр нь Америкийн армийнхан 30 ийм нисдэг тэрэг худалдан авч Афганы армид нийлүүлэхээр болсон. Гэвч Украины хэрэг явдалтай холбоотойгоор Америкийн зарим нөлөө бүхий улстөрч энэ гэрээгээ цуцлан Америк нисдэг тэрэг авч өгөхийг шаардаж байгаа юм. Хариуд нь Америкийн цэргийнхэн афганчууд Америкийн нисдэг тэрэг жолоодох хангалттай мэдлэг, туршлагагүй болохоор хамгийн энгийн орос нисдэг тэрэг л илүү тохиромжтой гээд гэрээг цуцлахаас татгалзаж гэнэ.
Хэрэв 2014 онд олон улсын цэргийн хүчнийг гаргасны дараа Афганстаны армид илүү тусламж үзүүлээгүй тохиолдолд Талибан хүчний байр суурь улам нэмэгдэнэ гэдгийг “Олон улсын хямралын бүлэг” нэртэй төрийн бус байгууллагын гаргасан илтгэлд дурдсан байна. Хэрэв зэвсэг, сум, техник гээд нэмэлт эх үүсвэрээр тусламж эхлээгүй тохиолдолд Талибан хөдөлгөөн том хотуудыг бүрэн эзлэхгүй ч хөдөө орон нутагт нөлөөгөө эрс нэмэгдүүлэх нь гарцаагүй юм байна. Талибан хүчин сүүлийн үед үйл ажиллагаагаа эрс идэвхжүүлээд байгаа юм. Тэд хамгийн сүүлд хийсэн мэдэгдэлдээ Афганистан даяар дайралт эхлүүлж байгаагаа мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл