Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Орхигдсон тосгоныг япон зураач хүүхэлдэйн хотхон болгожээ

Японы зураач эмэгтэй Аяно Цукими өөрийнхөө төрж өссөн тосгонд 11 жилийн өнмө эргэж ирэхэд нь тэнд бараг хүнгүй болж орхигдсон байлаа. Ингэхээр нь тосгоноо сэргээж гар хийцийн хүүхэлдэйн тосгон болгохоор шийдсэн байна. Одоо энэ тосгоны оршин суугч хүүхэлэйнүүдийг хаа сайгүй харж болно.
Сургуульд нь “хүүхдүүд” суралцаж, “хөгшид” байшингийн гадаа нарлан сууж, зарим нь ферм дээр ажиллаж байна. Зураач энд нийт 350 хүүхэлдэй урлаж “амьдруулжээ”. Урьд нь хэдэн зуун хүнтэй байсан Нагора тосгон Сикоку арал дээрх хөндийд байрладаг байна.
Сүүлдээ эндхийн иргэд том хотууд руу нүүдэллэж орон байшин нь эзгүйрэн ердөө л 37-хон үлдсэн нь Аяногийн бодлоор бол тун удахгүй энд зөвхөн хүүхэлдэйнүүд л үлдэх юм байна. “Гэхдээ хязгаарын энэ тосгонд амьдрах бас бэрх л дээ. Хамгийн ойрын эмнэлэгтэй газар луу очиход л гэхэд 90 минут хэрэгтэй болно” гэж Аяно ярьж байна.

Гээд Аяногийн хүүхэлдэйнүүд хүн шиг урт амьдарч чадахгүй л дээ, сайндаа л гурван жил болно. Гэсэн ч Аяно уйгагүй урласаар л....

0 Сэтгэгдэл