Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
500 мянган тажикууд гадаадад ажиллаж байна
Улс оронд нь амьжиргааны түвшин буураад ирэхээр иргэд нь ар гэрээ тэжээхийн тулд гадаадад ажиллахаар явдаг нь бичигдээгүй хууль. Зөвлөлт задран унасны дараа Төв Азийн улсууд тусгаар болсон. Тэнд одоо ч амьдралын түвшин доогуур. Оросын цагаачлалын албанаас гаргасан мэдээгээр энэ оны тавдугаар сарын байдлаар Орост Тажикистаны сая 300 мянга гаруй хүн ажиллаж амьдарч байна. Эдгээрээс 500 мянга орчим нь 19-29 насныхан. Гуравдугаар сард гаргасан мэдээгээр Тажикистаны сая 34 мянга хүн байжээ. Тэгэхээр ердөө хоёрхон сарын дотор тажик цагаачдын тоо 300 мянгаар нэмэгдсэн аж. Нэмэгдэх болсон гол шалтгаан нь дулаарч байгаатай холбоотойгоор Оросын нийт нутгаар барилгын ажил эхэлсэн явдал.

Тажикистан нь найман сая хүн амтай улс гэж тооцвол хүн амынх нь хөдөлмөрийн чадвартай, хамгийн идэвхтэй хүмүүс нь Орост ажилладаг гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Нэг талаас ийм байдал Тажикистан улсад ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлт, идэвхтэй хүмүүсээ дэмжих бодлого ямаршуу түвшинд байгааг байгааг харуулна. Нөгөө талаас  Тажикистаны цагаачид жилдээ хоёр тэрбум орчим ам.долларыг ар гэр рүүгээ явуулдаг. Эдийн засагтаа цэгцтэй бодлого явуулан дэмжиж чадахгүй байгаа Тажикистаны эрх баригчдын хувьд ийм байдал тун ашигтай. Уурлаж бухимдан бослого хөдөлгөөн хийж магадгүй ийм олон хүн гадаад очиж ажиллаад ар гэрээ тэжээнэ гэдэг бухимдлыг намжаахын сацуу эдийн засгаа бүр унагачихалгүй авч явах боломж олгоно. Гэхдээ Орост ашиг багатай. Цагаачдын дийлэнх нь хууль бусаар ажилладаг учраас Орост авсан цалин хөлснөөсөө татвар төлдөггүйн дээр ажлын хөлсийг багасгах гол хүчин зүйл болдог.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан