Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
“Playtime-2014” наадмын бүртгэл энэ сарыг дуустал үргэлжилнэ
Амьд хөгжмийн 13 дахь удаагийн “Playtime-2014” наадам долдугаар сарын 19, 20-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болох бөгөөд энэ жил наадамд 30-35 хамтлаг тоглох ажээ.
Наадамд уламжлал ёсоор зочин хамтлагууд оролцохоос гадна шинэ залуу хамтлаг, дуучдыг шалгаруулалтад оруулж, сонгох юм. Наадмын шалгаруулалтын бүртгэл тавдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэхийг зохион байгуулагчид хэлсэн.
“Амьд” хөгжмийн хамгийн том наадам болох “Playtime” нь хөгжмийн хөгжилд түлхэц үзүүлэх зорилготой учраас шинэ залуу, чадварлаг хамтлагийг гаргаж ирэх, чадваржуулахыг хичээдэг юм. Тиймээс шалгаруулалтын босгыг жилээс жилд өндөржүүлж байгаа бөгөөд шалгуурт тэнцсэн болон урилгаар оролцох хамтлагууд бүтэн “сэт” тоглолтоо хийх ажээ. Түүнчлэн энэ жилийн наадмаар урилгаар оролцох “The Lemons” хамтлаг гурав дахь шинэ цомогт орсон дуунуудаасаа тоглох гэнэ.

Энэ жилийн наадмын эргэн тойрон дахь бэлтгэл ажлуудыг эхлүүлсэн байна. Тоглолтын тайз урьд жилийнхтэй адил гол болон жижиг тайзнаас бүтнэ. Наадмын талбайд хөгжим сонирхогчдод зориулсан худалдаа, наймаа, хоолны үйлчилгээ үзүүлэх хүмүүсийг бүртгэж эхэлснээс гадна жижиг тайзан дээр өөрсдийн “сэт”-ийг тавих хүсэлтэй DJ нарыг ч бүртгэж байгаа ажээ. Энэ жилийн наадмын онцлох мэдээлэл бол ОХУ-д альтернатив рок урсгалыг хөгжүүлсэн гэгддэг “МумийТролль”, “пост рок” урсгалаар тоглодог Японы “Envy” хамтлагууд зочин хамтлагаар ирэх юм.
Ийнхүү хоёр өдрийн туршид Гачууртын “Монгол шилтгээн”-ий задгай талбайд майхнаа байрлуулан “амьд” хөгжим сонсч, эрх чөлөөгөө мэдрэх цаг ойртсоор.

0 Сэтгэгдэл