Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Хүнд сорилтоор угтуулсан шинэ Засгийн газар
Энэтхэгт парламентын сонгууль дуусч сөрөг хүчний Бхарати Жаната нам үнэмлэхүй олонхын суудал авсан байна. Ингэснээр өөр ямар нэг намтай эвсэл болохгүйгээр өөрийн бодлогоо бүрэн хэрэгжүүлэх боломж гарч ирсэн аж. Нэгэнт ялсан тул намын тэргүүн Нарендра Модий Энэтэхгийн Ерөнхий сайд болох нь гарцаагүй болов. Энэтхэгийн шинэ Засгийн газар ойрын хугацаанд хэд хэдэн амаргүй асуудал шийдэх ёстой. Нэгдүгээрт, төсвийн алагдлыг бууруулах. Сүүлийн 20 гаруй жилийн дотор Энэтхэгийн төсвийн алдагдал буурч байгаа ч бусад улстай харьцуулахад өндөр хэвээр байгаа юм. 2013-2014 оны санхүүгийн жилд Энэтхэгийн төсвийн алдагдал өмнөх дөрвөн жилийнхээс буурч 4.6 хувь болсон. Гэвч дэлхийн том эдийн засаг болох Хятадын төсвийн алдагдал энэ хугацаанд ДНБ-ий ердөө 2.1 хувь байв. “Deutsche Bank”-ны эдийн засагчдын мэдэгдсэнээр “Сангийн яамны шинэ сайд амаргүй асуудал шийдэх хэрэгтэй. Танахад хэцүү зардал ба орлогын хомсдол цаашид зохистой болгох ажлыг улам ээдрээтэй болгоно. Хэрэв Энэтхэгийн шинэ эрх баригчид хөрөнгө оруулах мөчлөгөө өргөтгөх замаар капитал зардлаа хурдасгаж эдийн засгийн урт хугацааны өсөлтөө дээшлүүлэх гэвэл ДНБ ба төрийн өрийн харьцаа нэмэгдэхэд хүрнэ” гэжээ.
Нэн даруй шийдэх ёстой дараагийн асуудал нь хөрөнгө оруулалтын уур амьсгалыг таатай болгох. Үйлдвэрлэлийн дэд бүтэц ба түүхий эдийн эх үүсвэрийг хөрөнгө оруулалтад илүү нээлттэй болгоход чиглэсэн бодлого баримтлахаас өөр аргагүй. Өмнөх Засгийн газрын үед зээлийн хүүгийн төлөлт, урьдчилан төлөвлөсөн төсвийн хэрэгжилт, хувийн компаниудын өр нэмэгдсэн гэдэг шалтгааны улмаас гадаадын хөрөнгө оруулагчид зай аваад байсан юм.
Өөр нэг асуудал нь инфляц. Шинэ Засгийн газар инфляцыг багасгах, тогтвортой хэмжээнд барих замаар хөрөнгө оруулагчдаа татна. Юуны өмнө хүнсний бүтээгдэхүүний инфляцыг багасгах шаардлагатай. Үүний тулд нөөцлөөд байсан цагаан будаа, улаан буудайгаа зах зээлд илүү хэмжээгээр борлуулах бололтой.
Энэтхэгт парламентын сонгууль дуусч сөрөг хүчний Бхарати Жаната нам үнэмлэхүй олонхын суудал авсан байна. Ингэснээр өөр ямар нэг намтай эвсэл болохгүйгээр өөрийн бодлогоо бүрэн хэрэгжүүлэх боломж гарч ирсэн аж. Нэгэнт ялсан тул намын тэргүүн Нарендра Модий Энэтэхгийн Ерөнхий сайд болох нь гарцаагүй болов. Энэтхэгийн шинэ Засгийн газар ойрын хугацаанд хэд хэдэн амаргүй асуудал шийдэх ёстой. Нэгдүгээрт, төсвийн алагдлыг бууруулах. Сүүлийн 20 гаруй жилийн дотор Энэтхэгийн төсвийн алдагдал буурч байгаа ч бусад улстай харьцуулахад өндөр хэвээр байгаа юм. 2013-2014 оны санхүүгийн жилд Энэтхэгийн төсвийн алдагдал өмнөх дөрвөн жилийнхээс буурч 4.6 хувь болсон. Гэвч дэлхийн том эдийн засаг болох Хятадын төсвийн алдагдал энэ хугацаанд ДНБ-ий ердөө 2.1 хувь байв. “Deutsche Bank”-ны эдийн засагчдын мэдэгдсэнээр “Сангийн яамны шинэ сайд амаргүй асуудал шийдэх хэрэгтэй. Танахад хэцүү зардал ба орлогын хомсдол цаашид зохистой болгох ажлыг улам ээдрээтэй болгоно. Хэрэв Энэтхэгийн шинэ эрх баригчид хөрөнгө оруулах мөчлөгөө өргөтгөх замаар капитал зардлаа хурдасгаж эдийн засгийн урт хугацааны өсөлтөө дээшлүүлэх гэвэл ДНБ ба төрийн өрийн харьцаа нэмэгдэхэд хүрнэ” гэжээ.Нэн даруй шийдэх ёстой дараагийн асуудал нь хөрөнгө оруулалтын уур амьсгалыг таатай болгох. Үйлдвэрлэлийн дэд бүтэц ба түүхий эдийн эх үүсвэрийг хөрөнгө оруулалтад илүү нээлттэй болгоход чиглэсэн бодлого баримтлахаас өөр аргагүй. Өмнөх Засгийн газрын үед зээлийн хүүгийн төлөлт, урьдчилан төлөвлөсөн төсвийн хэрэгжилт, хувийн компаниудын өр нэмэгдсэн гэдэг шалтгааны улмаас гадаадын хөрөнгө оруулагчид зай аваад байсан юм.
Өөр нэг асуудал нь инфляц. Шинэ Засгийн газар инфляцыг багасгах, тогтвортой хэмжээнд барих замаар хөрөнгө оруулагчдаа татна. Юуны өмнө хүнсний бүтээгдэхүүний инфляцыг багасгах шаардлагатай. Үүний тулд нөөцлөөд байсан цагаан будаа, улаан буудайгаа зах зээлд илүү хэмжээгээр борлуулах бололтой.
0 Сэтгэгдэл
























