Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Хятадын иргэдийг нутаг буцаах Ажиллагаа эхлэв

Өмнөд Хятадын тэнгис дэх Параселийн арлуудыг тойрсон ээдрээ даамжрахын хэрээр энэ бүс нутаг дахь хоёр том улсын зөрчилдөөн улам ширүүссээр. Параселийн арлуудын орчим газрын тос шахах цооног зоож эхэлсэнтэй холбоотойгоор Вьетнамд нанхиад иргэдийг эсэргүүцэн олон удаа жагссан. Вьетчнамчууд жагсаал хийж нанхиад эзэнтэй 100 гаруй үйлдвэр, оффис шатаан устгажээ. Энэ үймээний явцад БНХАУ-ын харьяат зуугаад иргэн гэмтэж, хоёр хүн амь үрэгдсэн байна.
Үймээний явцад Хятад болон бусад орны хөрөнгө оруулалттай мянга гаруй үйлдвэр ажиллагаагаа зогсоосон бол эдийн засгийн хохирлын хэмжээг 200 сая гаруй ам.доллар гэж мэргэжилтнүүд тооцож. Үүнээс болж Вьетнамын эрх баригчид гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээхгүйн тулд бүх үймээн самуун, жагсаал цуглаан намжсан, гадаадын бүх мэргэжилтэн, ажилчдын аюулгүй байдлыг бүрэн хангаж байна хэмээн албан ёсоор мэдэгдсэн аж.  Гэсэн хэдий ч байдал түгшүүртэй хэвээр тул 3000 гаруй нанхиад үндэстэнг Вьетнамаас Хятад руу нүүлгэн шилжүүлээд байгаа гэнэ. Эхний ээлжинд шархадсан хүмүүсийг зөөхийн тулд ганц нисэх онгоц түрээсэлсэн бол одоо таван усан онгоц нэмж хөлсөлжээ. Хятад ба Вьетнамын маргаантай Параселийн арлууд орчим хятадууд газрын тосны цооног байрлуулсны дараа Вьетнамын бүх том хотод нанхиадуудыг эсэргүүцсэн жагсаал өрнөсөн юм. Хятадын эрх баригчд иргэдээ нутаг руугаа зөөх ажиллагааг идэвхтэй явуулж байгаа нь хамгийн том түгшүүр. Учир нь, ийм ажиллагааны дараа гол төлөв өргөн хэмжээний байлдаан эхэлдэг. Бүс нутагт ноёлох нөлөө бүхий хоёр том улс ийнхүү дайтвал тун таагүй гэдэг нь мэдээж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан