Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Алтай ятгыг Монгол-Германы бэлгэ тэмдгээр батламжлав
Монгол баатруудын 1400 жилийн өмнө тоглож байсан Алтай ятгыг Монголчууддаа болон дэлхий дахинд сонордуулах их ёслол энэ сарын 16-нд АСА циркэд болсон юм.
Ёслолын үеэр Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан Алтай ятгыг Монгол, Германы соёлын харилцааны бэлгэ тэмдэг болгон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Тийдеманн нар албан ёсоор зарлаж буйгаа илэрхийлж батламж олгов.
Алтай ятгыг дуурьсгах Монгол баатраар мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж тодорсон бөгөөд ёслолд нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, Бөртэ, Алтай хамтлаг, АСА циркийн жүжигчид зэрэг нийт 100 орчим уран бүтээлч оролцов.
1400 жилийн настай эртний нүүдэлчдийн соёлын хосгүй үнэт өв болох энэхүү дурсгалыг Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын агуйн булшнаас 2008 онд археологийн малтлагаар илрүүлж, ХБНГУ-д сэргээн засварласан юм.
Монгол баатруудын 1400 жилийн өмнө тоглож байсан Алтай ятгыг Монголчууддаа болон дэлхий дахинд сонордуулах их ёслол энэ сарын 16-нд АСА циркэд болсон юм.Ёслолын үеэр Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан Алтай ятгыг Монгол, Германы соёлын харилцааны бэлгэ тэмдэг болгон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Тийдеманн нар албан ёсоор зарлаж буйгаа илэрхийлж батламж олгов.
Алтай ятгыг дуурьсгах Монгол баатраар мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж тодорсон бөгөөд ёслолд нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, Бөртэ, Алтай хамтлаг, АСА циркийн жүжигчид зэрэг нийт 100 орчим уран бүтээлч оролцов.
1400 жилийн настай эртний нүүдэлчдийн соёлын хосгүй үнэт өв болох энэхүү дурсгалыг Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын агуйн булшнаас 2008 онд археологийн малтлагаар илрүүлж, ХБНГУ-д сэргээн засварласан юм.
0 Сэтгэгдэл
yatga
yatga geriinhee hoimort zalah boloh nee.
2014.05.20
























